Нийгмийн

Өрөөнд байсан хүмүүсийн согтуурлын түвшинг шалгаагүй

Говь-Алтай аймгийн Засаг даргын өрөөнөөс гарч, харих замдаа учир битүүлгээр нас барсан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, талийгаач Б-гийн нас барсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, аймгийн орлогч дарга Я. Эрхэмбаяр, Тамгын газрын дарга Н.Отгонбаяр нар албан өрөөндөө үлдэж оройн цагаар архидан согтуурсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа.

Мөн талийгаачийг дуудаж ирүүлэхдээ, Архи авчираарай гэснийг ойрын эх сурвалжууд мэдээллээд буй. Эл хэргийг тодруулахаар хэвлийнхэн В.Рэнцэндорж, Я. Эрхэмбаяр нараас мэдээллийг авсан. Тэд хэрэг гардаг өдөр ямар ч согтууруулах зүйл хэрэглээгүй хэмээх тайлбарыг өгөөд байгаа. Эл хэрэг үүрийн 04:20 минутанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Харин ажлын байрандаа согтуурсан байж болзошгүй гэгдээд байгаа албаныхан хэрэг болохоос өмнө гэртээ харьцгаасан тул цагдаагийн байгууллагаас согтуурлын зэргийг шалгаж чадаагүй болохыг албаны эх сурвалжаас тодруулсан юм.

Архи, согтууруулах төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээс хойш 72 цагийн дараа спирт биеэс бүрэн гадагшилдаг. Иймд эл хэрэгт холбогдон шалгагдаад буй В.Рэнцэндорж, Я. Эрхэмбаяр, Тамгын газрын дарга Н.Отгонбаяр нарын согтуурлын зэргийг шалгахад одоо ч оройтоогүй мэт санагдана. Эл хэрэг гарсны дараа буюу өчигдөр /2020.02.19/-нд ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М. Мөнхшүр албан мэдээллийг хэвлэлийнхэнд мэдээллэсэн. Тэрээр:

Цагдаагийн байгууллагаас Талийгаач Б-гийн үхлийн шалтгааныг тодруулахаар шүүх эмнэлгийн шинжилгээний багийнхан томилогдон ажиллаад байна. Талийгаачийг тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, Засаг даргын орлогч дарга Я.Эрхэмбаяр болон Тамгын газрын дарга н.Отгонбаяр  нарын хамт өрөөнд байхдаа архи согтууруулах ундааг хэрэглэсэн байж болзошгүй гэх мэдээлэл ирээд байгаа. Хэрэв талийгч эмэгтэйн үхлийн шалтгаан архидан согтуурсантай холбоотой болох нь тогтоогдвол, тухайн эрх бүхий субьектэд хуулийн дагуу арга хэмжээ авна. Бүх хүнээс шаардлагатай байцаалтыг авч шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Гэм буруутайн асуудал ярихад эрт байна. Хэн нэгнийг хорьж шалгаагүй” хэмээх тайлбарыг өгч байсан.

Харин Говь-Алтай аймгийн Засаг дарга өрөөндөө архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй талаар аймгийн Цагдаагийн газрын Дэд дарга Н.Эрдэнэ-Очироос авсан хэвлэлийнхний тодруулга мэдээллээр:

“Аймгийн Засаг даргын захирамж гараад Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын ажилтнууд захирамжийн биелэлтэд хяналт хийж, эргүүл шалгалт хийж байна. Архи согтууруулах ундааг даваа ба баасан гарагуудад болон орой 18 цагаас хойш хориглосон шийдвэртэй.

Архи согтууруулах ундааг ДАВАА болон БААСАН гарагуудад мөн 18:00 цагаас хойш худалдаалах, хэрэглэхийг ХОРИГЛОДОГ

Аймгийн Онцгой комиссын хурал 18-ны орой болоод тарсан юм байна лээ. Цагдаагийн болон Онцгой байдлын албан хаагч нараас хуралд суугаад гараад явсан. Харин дараа нь 18-аас 19-нд шилжих шөнө аймгийн төв дээр ийм дуудлага ирээд одоо шалгаж байна. Энэ хэрэгтэй холбогдуулж хэнийг ч цагдаж хориогүй” гэсэн тайлбарыг өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-02-20 18:06

Ямар хүүхэд хуурч байгаа биш.

Зочин
Зочин
2020-02-21 12:12

хэрэгт холбогдогчдыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийх тэр дор нь ш�##�гах ёстой байт�##� ш�##�гаагүй байгаа нь ерөөсөө хуйд�##�даан л байн

Холбоотой мэдээ

Back to top button