НИЙГЭМХУУЛЬ

Украины тосгоны иргэд Ухань хотоос ирсэн нутаг нэгтнүүдээ хүлээж авахаас татгалзжээ

Өнөөдөр Украин улсын засгийн газар ковид-19 тархалтын төв Хятадын Ухань хотоос иргэдээ нүүлгэн шилжүүлжээ. Уханиас ирсэн иргэдийг Украины төв бүсийн Новые Санжары тосгоны эмнэлэгт 14 хоног тусгаарлахаар болсон юм.

Гэтэл тосгоны иргэд өнөөдөр халдварт өвчний голомтоос ирсэн нутаг нэгтнүүдээ хүлээж авахаас татгалзаж, зам хаан эсэргүүцжээ. Тэмцлийг таслан зогсоохын тулд хэдэн зуун цагдаа журам сахиулж, зарим иргэдийг баривчилсан байна. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нүүлгэж авчирсан иргэдээс халдвар тархах боломж хязгаарлагдмал, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авсан талаар мэдэгдэл хийж, иргэдээ тайвшруулсан байна.

“Гэвч өөр нэг аюул бидний дунд байгааг би сануулмаар байна. Энэ бол бид бүгд адилхан хүн, адилхан Украинчууд гэдгээ мартах аюул юм” гэж тэр мэдэгдэлдээ анхааруулсан байна.

Өнөөдөр Украинд газардсан онгоцоор тус улсын 45 иргэнээс гадна Аргентин улсын 27 иргэн, Доминикан, Эквадор, Сальвадор, Казахстан, Коста Рика зэрэг бусад улсын иргэд ирсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: www.bbc.com

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button