
2020 оны хоёрдугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс иргэн Г-ийн 18 тооны адуу алдагдсан хэргийг Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат, тээврийн хэрэгсэл ашиглан үйлдэж Төв аймгийн Баян сумын нутаг “Тахилтын шар дэрст” гэх газарт эзэнгүй малын саравчинд хашиж, бусдад нядалж зарахаар бэлтгэж байхад нь Багануур дэх Цагдаагийн хэлтсийн алба хаагчид хэргийг халуун мөрөөр шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчилж, 18 тооны адууг хохирчид бүрэн хүлээлгэн өгч ажиллаа.
Иргэд та бүхэн малаа бог, бод гэж ялгахгүйгээр байнгын хариулгатай байлгаж, хараа хяналтаа сайжруулахыг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс сэрэмжлүүлж байна.
