Нийгмийн

ЭЦА-наас 280 сая төгрөгийн хохирол учруулсан 13 зөрчлийг илрүүлжээ

Экологийн цагдаагийн албаны албан хаагчид 280.130.400 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй 7, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй 1, зөрчлийн шинжтэй 5 үйлдлийг илрүүллээ. Тус албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 18-ны өдрийн хооронд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр, 2019 оны 355 дугаар, 2020 оны 17 дугаар тогтоолын холбогдох заалтын хэрэгжилтийг хангах, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал сумын нутагт албан томилолтоор ажиллаа.
Хяналт, шалгалтаар ажиллах хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дугаар, 2019 оны 355 дугаар, 2020 оны 17 дугаар тогтоолын холбогдох заалтыг хэрэгжилтийг шалгаж, аж ахуйн нэгж, нөхөрлөл, тэдний ашиглаж байгаа техник хэрэгслийг судалгааг гаргаж, зохих зөвшөөрөлгүй болон гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар мод бэлтгэж байгаль экологид 280.130.400 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй 7, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй 1, зөрчлийн шинжтэй 5 үйлдлийг илрүүлж Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар, Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн тоо бүртгэлд оруулж эд мөрийн баримтаар цахилгаан хөрөө 2, мод 431.3 куб.метр, тээврийн хэрэгсэл 3, баримт бичиг 5-ыг тус тус хураан авч харьяаллаар хүлээлгэн өгч ажиллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-20 21:17

Энэ улсын хүн ам нь тэр чигээрээ хулгай хийж амьдаодаг юм бусуу?

Холбоотой мэдээ

Back to top button