НИЙГЭМ

Доктор П.Наранбаяр: ЭЕШ-ын товыг хойшлуулж, хичээлийг нөхөх хэрэгтэй

Шинэ Монгол сургуулийн захирал асан, доктор П.Наранбаяр /2020.02.20/ өнөөдөр боловсролтой холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Ковид-19 вирусийн халдвараас сэргийлэхийн тулд ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудыг ирэх сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор тэрээр сурагчид хохирч болзошгүй байгааг анхааруулав.

Тэрээр, "Коронавирусийг Монголд оруулж ирэхгүйн төлөө Засгийн газраас хийж байгаа алхмууд үнэлүүштэй. Боловсролд бол асуудал хүнд байна. Хүүхдүүдийн хичээл өнөөдрийн байдлаар 47 өдрөөр тасраад байна. 47 өдөр гэдэг бол есөн долоо хоногийн асуудал. БСШУСЯ үүнийг дөрөв, тав, зургадугаар сард амралтгүй хичээллэх байдлаар нөхнө гэж байна. Хагас сайн өдөр хичээллүүлнэ гэнэ. Цаана нь 35 өдрийн хичээл үлдэж байна. Онлайн хичээлийн үр дүнг тооцох хэцүү. Танхимын арга бол өөр. Энэ дээр БСШУСЯ-ны зүгээс хүүхдээ гаргасан шийдвэр гаргахыг хүсч байна. Үлдсэн өдрүүд 320 орчим цагийн хичээл дутаж байна гэсэн үг. Нэгж хичээл буюу сэдвээр багцалсан хичээлээр үзэхэд бага ангид 30 орчим, дунд ангид 20 орчим хичээл сох дутаж байна. Шалгалтыг цагт нь авч, хичээлийг дутуу нөхсөн байдлаар явуулах нь олон сөрөг үр дагаврыг авчирна.

Нэгдүгээрт, энэ жил 30 мянга гаруй хүүхэд төгсөөд Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Өнгөрсөн жилийн хөтөлбөрөөс 14 хоногийн дутуу хичээлийн хөтөлбөрийг энэ жил баталсан. Үүн дээр нэмж таван долоо хоногийн дутуу хичээл орох гэж байна.Түүний зэрэгцээ мэдлэг гэдэг зүйлийг хэдхэн долоо хоногт шахаж олгож болдоггүй. Атар талхыг өдөр болгон ид гэвэл хүн чадна. Нэг өдрийн дотор 10 атар талх ид гэвэл чадахгүйтэй адил. Тийм учраас шалгалтын товыг хойшлуулж, хичээлийг нөхөх шаардлагатай" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button