Эгэл бус амьдрал

Ижилхэн он, сар, өдөрт төрсөн, адилхан нэртэй хос

Хэн нэгэн хос өөрсдийгөө ижилхэн, сар, өдөр төрсөн тэгээд бүр адилхан нэртэй гээд танилцуулвал уншигч та итгэх үү. “За, арай худлаа байлгүй. Наргиа хийж байгаа биз” гээд итгэхгүй хүн олон байх болов уу. Ер нь та ийм ховор тохиолдлын эзэдтэй өмнө нь учирч байсан уу. Та нэг сайн бодоод үзээрэй. Учир нь ижилхэн он, сар, өдөр төрсөн бүү хэл адилхан нэртэй хос ховор байдаг шүү дээ.

Тэгвэл ийм ховор хувь заяаны эзэд Увс аймгийн Тэс суманд амьдарч байна. 1948 оны тавдугаар сарын 3-нд төрсөн тэднийг Даваагийн Мягмар, Жамаагийн Мягмар гэдэг. Монгол Улсад ижил нэртэй 360, нэг өдөр төрсөн 1996 хос байдаг. Харин яг тэдэн шиг ийм ижилхэн он, сар, өдөрт төрсөн, адилхан нэртэй хос хуруу дарам.

ТЭД 55 ЖИЛ ХАНИЛСАН

Өдгөө 72 настай буурлууд маань гал голомтоо бадраагаад 55 жилийн нүүрийг үзжээ. Бага наснаасаа бие биедээ ижилдэн дасаж, олон жилийг хамтдаа элээж яваа тэднийг жинхэнэ заяаны ханиуд гэлтэй. Тэд багадаа нэг ангид сурдаг байсны сацуу саахалт айлын хүүхдүүд байжээ. Хамтдаа хичээлдээ явж, хонь, хургаа хариулж явсан гэнэ.

12 ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН

17 насандаа голомтоо бадраасан хос маань 12 хүүхэд төрүүлж өсгөжээ. Долоон хүү, таван охин төрүүлсний отгон хоёр нь ихэр охид. Түүнчлэн анхны ач нь ихэр охидтой нь нас чацуу. Бас л ховорхон тохиол шүү. Үр, ач олонтой өнөр өтгөн буурлууд маань одоо өсөж, төрсөн өлгий нутаг Увс аймгийн Тэс суманд малаа маллан сайхан амьдарч байна.

Ийнхүү ховорхон заяаны эзэн Даваагийн Мягмар гуайтай цөөн хором ярилцлаа.

ХУВЬ ТАВИЛАН ГЭЖ ЭНЭ БАЙХ.

-Ижилхэн нэртэйгээс гадна адилхан жил, сар, өдөр төрсөн нь та хоёрт онцгой санагддаг уу. Эсвэл энгийн зүйл гэж хүлээж авдаг уу?

-Багаасаа л нэг нэгнээ мэддэг байсан учир бид хоёр нэг иэх онцгой гэж бодож байсангүй. Гэхдээ бас энгийн явдал биш байх шүү. Хувь тавилан гэдэг л энэ байх даа.(инээв)

-Та хоёр шиг адилхан жил, сар, өдөрт төрсөн өөр хос байдаг болов уу?

-Манай нутагт өмнө нь ижил нэртэй хоёр хөгшин байсан. Гэхдээ нэг он, сар, өдөр төрсөн эсэхийг нь мэдэхгүй юм. Их л ховор байдах байх даа. Сонирхож байгаагүй юм байна шүү.

-Адилхан нэртэй, ижилхэн он, сар, өдөр төрснийг нь хүмүүс их гайхдаг байх. Санаанаас тань гардаггүй хөгжилтэй үйл явдлаас хуваалцахгүй юу?

-Залуу байхад хөгтэй явдал их болно оо. Айл саахалтын хүмүүс “Мягмар гуай” гээд л дуудахад нэр нэгтийн чих нэг гэгчээр хөгшин бид хоёр хоёулаа эргэж хардаг. Ах аа, эгч ээ гэж ялгаж дуудаж бай гэж хэлдэг юм. Одоо ч нас өндөр болсон тул өвөө, эмээ гэж дуудах нь элбэг. Хүмүүст тэр болгон ижил он, сар, өдөр төрсөн гэж хэлээд байдаггүй. Гэр бүл, үр хүүхдүүд минь л мэднэ дээ.

-Үр хүүхдүүд тань хаана амьдардаг вэ. Та хоёр хэн , хэнтэй хамт амьдарч байна?

-Хүүхдүүдийн маань ихэнх нь Улаанбаатарт ажиллаж, амьдарч байна. Отгон хүү маань гэр бүлийн хамт хөгшин бид хоёртой хамт амьдардаг. Хүүхдүүд маань амралт, баяр ёслолоор нутагтаа ирчихээд буцдаг даа.

-Хүүхдүүддээ юу гэж захиж, сургадаг вэ?

-Хамгийн чухал нь эрүүл энх явах. Эрүүл энх байваас бүх зүйл сайхан болно шүү дээ. Мөн ажилсаг, хичээнгүй байж олондоо тустай яваарай гэж үр хүүхдүүддээ захидаг.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

12 Сэтгэгдэл

  1. 40 өөд оныхон чинь регистрээ өөрөө зохиогоод авчдаг бсан юм бишүү би хавар төрсөн намар төрсөн гээд л багца####даад авчдаг бсан энэ 2 тэгээ л

    1. Яг тийм байхаа.1950 оноос ѳмнѳ тѳрсѳн хүмүүс тѳрсѳн ѳдрѳѳ ер мэдэггүй.Хавар.намар.м#### т тооллогын үеэр гм баримжаагаар л байдаг.

  2. ИЙМ ЗОХИОМОЛ ТӨРСӨН ӨДРӨӨ НИЙТЭД ЗАРЛААД ЯВДАГ ЯАСАН ИЧДЭГГҮЙ ХӨГШЧҮҮД ВЭ.. 1951 ОНООС ӨМНӨ МОНГОЛ УЛС ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОДОГГҮЙ БАЙСАН.

    1. Юм болгоныг байнга харлуулж байдаг яасан адгийн шаарнууд вэ хүний амьдр#### яаж байх нь тэнэгүүд та нарт ямар хамаа байнаа тэннэгээ гайхуулам

  3. 70 гаран насны хүмүүс оноо бол мэддэг бсан бх, жилээр нь. түүнээс сар, өдрөө мэддэг нь огт үнэмшил ####га. Нэр нэг бга нь ховор тохиолдол бх.

  4. Зочин. 70-аас дээш насныхан төрсөн өдөр сараа таамгаар авсан,сургуульд байхад багш асуухад өөр өөр тоо хэлж байгаад багшийн заавраар нэг тоотой болж байсан юмдаг. Энэ 2-н төрсөн сар өдөр тийм байж магадгүй.Гэвч ховорхон тохиолдол байнаа.

  5. Эдгээр хүмүүс өөрсдөө төрсөн он сараа мэддэг л байгаа даа хөөрхий.Манай ээжийн 80 гарсан хөгшин ах дүүсийнхээ төрсөн он сар өдрийг бүгдийг нь мэддэг л даа.Арай доош нь хийх юмаа тэнэг юмнууд хөгшчүүлийг.Өөрсдөө хөгшрөхгүй юм шиг л байхын.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button