УЛС ТӨР

Сангийн яамны ГУРВАН тэрбумын тендерт ГУРВАНТАА шалгарсан “Зигзаг дизайн” ХХК

Сангийн яамнаас зарласан гурван тэрбум төгрөгийн өртөгтэй гурван тендэрт нэг л компани шалгарсан гэх мэдээлэл энэ сард цацагдаж эхлээд байна.

Тодруулбал, тус яам Засгийн газрын хоёрдугаар байрны Д корпуст зэрэг засваруудыг хийлгэхээр нийт ГУРВАН тэрбумын өртөгтэй ГУРВАН удаагийн тендерийг зарлажээ. Хамгийн хачирхалтай нь гурван цахим тендерт гурвууланд нь “Зигзаг дизайн” компани шалгарсан байна.

Нэгдүгээрт, Засгийн газрын хоёрдугаар байрны “Д” корпусын засварын ажлын 488 сая 500 мянган төгрөгийн үнийн дүнтэй тендерийг 2018 оны арваннэгдүгээр сарын 11-нд зарлажээ. Уг тендерт “Зигзаг дизайн” ХХК “хамгийн сайн” гэсэн үнэлгээгээр шалгарчээ.

Хоёрдугаарт, Засгийн газрын хоёрдугаар байрны “Д” корпусын гурван давхрын цахилгааны магистрал, сантехникийн хоолойнууд, агааржуулалт, салхивчийн систем болон засварын ажил бүхий тендерт нийт 1,665,794,301 (нэг тэрбум 665 сая 794 мянга 301) төгрөг зарцуулжээ. Энэхүү тендер 2019 оны гуравдугаар сард зарлагдаж байсан.

Гуравдугаарт, Засгийн газрын хоёрдугаар байрны “Д” корпусын хоёр давхрын цахилгааны магистрал, сантехникийн хоолойнууд, агааржуулалт, салхивчийн систем болон засварын ажлын тендер. Ингээд 2019 оны арванхоёрдугаар сард уг засварын ажилд зарцуулах 894 сая 327 мянга 103 төгрөгийн тендер зарлагдсан байна.

Ингээд нийтдээ гурван тэрбум төгрөгөөр засвар хийжээ. Сангийн яам бусад яамдаас хамгийн сүүлд баригдсан. Өөрөөр хэлбэл шинэ байртай. Ашиглалтанд ороод 10 жил ч болоогүй. Тийм байхад улсын төсвийн гурван тэрбум төгрөгийг урсгал засварт урсгасан гэх хардлага үүсээд буй юм.

Энэ бол нэг яамны урсгал зардалд биш өч төчнөөн цэцэрлэг, сургууль баригдах хэмжээний мөнгө гэдгийг уншигч та бодолцох биз. Гэтэл улсын төсөв барьдаг Сангийн яам ЯМАР компанид гар сунган улсын төсөвт үрэлгэн хандав.

-ЗИГЗАГ ДИЗАЙН КОМПАНИ 2005 ОНД ҮҮСГЭН БАЙГУУЛАГДАЖ БАЙЖЭЭ-

Тэгвэл Сангийн яамны тэрбумаар хэмжигдэх тендерүүдийг хамсан Зигзаг дизайн ямар компани бэ гэдэг асуулт анхаарал татаж байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд бүртгэгдсэнээр 2794314 дугаартай тус компани 2005 онд үүсгэн байгуулагдаж байжээ. Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Дашсүрэнгийн Зоригоо, Дашсүрэнгийн Батсайхан гэсэн нэрс бүртгэгдсэн байна. Захирал нь Д.Батсайхан.

Барилгын засвар, барилга угсралт, засварын зуучлал, гадаад худалдаа гэсэн үйл ажиллагааны чиглэлтэй байгууллага аж.

-ЗИГ ЗАГ ДИЗАЙН КОМПАНИ ӨМНӨ НЬ ГХЯ-НЫ САЙДЫН УУЛЗАЛТЫН ӨРӨӨНИЙ ЗАСВАРЫГ ХИЙЖ БАЙЖЭЭ-

Зиг заг дизайн компани 2016 онд ГХЯ-ны ч барилга засварын ажлыг гүйцэтгэж байжээ. Тодруулбал, ГХЯ-ны сайдын уулзалт амралтын өрөө болон туслахын өрөөний бүрэн засал буюу интерьерийн ажлыг гүйцэтгэж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-21 09:46

Сайн л компани ш�##�гарчээ

Зочин
Зочин
2020-02-21 09:46

Сайн л компани ш�##�гарчээ

Зочин
Зочин
2020-02-21 10:58

ну а что?

Зочин
Зочин
2020-02-21 16:42

Хувийн хэвшил рүү дайрдаг нь ямар сонирхол бна. Нээлттэй тендерт ш�##�гарсан компаний буруу гэж юу бхав дээ. Барилга дотроо сайн компаний нэг.

Зочин
Зочин
2020-02-21 18:17

Монгол улс цөөхөн хүн амтай байж ийм олон намаар яахав дээ уг нь ард түмнийг хашраасан
МАНАН бүлэглэлийн намууд энэ сонгуульд карерь
Байхг

Иргэн
Иргэн
2020-02-21 19:46

бүхэл бүтэн уурхай зарж идчихээд яасан ханаж цаддаггүй хар хог вэ?!

МӨНГӨ ИДЭХ АРГА
МӨНГӨ ИДЭХ АРГА
2020-02-22 10:02

АРАЙ САЯХАН БАРИГДСАН САНГИЙН ЯАМАНД ДАХИАД ЗАСВАР ОРУУЛЖ БӨӨН МӨНГӨ ИДЭЭД УУЧИХАЖ БАЙГАА ЮМ БИЗ.

Зочин
Зочин
2020-02-22 10:59

Энэ компанийг мэднэ. Сайн хийдэг.

Зочин
Зочин
2020-02-22 11:06

Сүртэй гарчиг энтр тавьцан. 3жил үргэлжилж бгаа төсөл. Одоо ч дуусаагүй засаж л бна. Суд�##�гаагүй хамаагүй бичихээ боль.

ббб
ббб
2020-02-23 19:52

Эзэд нь Увсынх л биз.Хүрэлбаатар сайд Увсынхандаа өгнө.Муусайн паразитууд

Холбоотой мэдээ

Back to top button