ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД
БНСУ-д “COVID-19” халдварын тохиолдол 156 болж, огцом өсжээ

БНСУ-ын эрх баригчид өнөөдөр /2020.02.21/ “COVID-19” халдварын 52 шинэ тохиолдол бүртгэгдснийг мэдэгдлээ. Ийнхүү тус улсын нийт халдвар авсан хүний тоо 156 болж огцом нэмэгдэж байна.
Сүүлийн гурван өдөрт халдварын тохиолдлын тоо гурав дахин өссөн нь Дэгү хотын сүмд гарсан тархалттай холбоотой аж. Өнөөдөр илэрсэн 52 тохиолдлын 41 нь Дэгү хотод бүртгэгджээ.
БНСУ-ын Засгийн газар Дэгү хот болон анх халдвараар нас барсан Чёндо дүүргийг “тусгай бүс” болгон зарлаж, шуурхай арга хэмжээ авч эхэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: yna.co.kr