НийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: БНСУ-аас ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д тусгаарласан

Эрүүл мэндийн яамнаас ковид-19 вирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилсан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын тухай ээлжит мэдээллийг хийлээ. Тус мэдээллээр гадаадад суугаа Монгол иргэд болон албан байгууллагуудаас ЭМЯ-д эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл, амны хаалт, өмсгөл хандиваар ирж байгааг тухай онцолж, талархснаа илэрхийллээ. Түүнчлэн БНСУ-ын Тэгү хотоос ирсэн зургаан оюутныг өчигдөр /2020.02.21/ ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа бөгөөд эмнэл зүйн ямар нэг шинж тэмдэг илрээгүй байна.

Хятад улсаас гадна 26 улсад халдвар бүртгэгдсэний нэг болох БНСУ-д халдвар эрчимтэй тархаж байна. Тус улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын 80 орчим хувь Дэгү хотод буюу сүмийн цуглаанаас үүджээ. Тархвар судлалын ажил үргэжилж байгаа бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байна ” гэв. Иймд иргэдийг тухайн орноор аялж, зуулчлахгүй байхыг хүслээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

 "Сүүлийн 24 цагийн дотор Солонгос улсад өвчлөл нэлээн эрчимтэй тархаж, 56 тохиолдлоор нэмэгдэн нийт халдварын тоо 158 боллоо. Тус улсын зургаан том хотод халдвар бүртгэгдсэн байна. Тиймээс иргэддээ аль болох эмнэлгээр явахгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүгээс эмнэлэгт яаралтай хандах, гараа тогтмол угаах, хүнсээ гүйцэд болгож идэхийг зөвлөж байгаа. БНСУ-д манай улсын 48 мянга гаруй иргэн байдаг. Тэдгээр иргэд маань 1335, 1339 дугаарт залгаж мэдээлэл зөвлөгөө авах боломжтой юм байна" гэдгийг хэвлэлийн хурлын эхэнд хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button