ДЭЛХИЙНИЙГЭМ

Хөгжлийн бэрхшээлтэй есөн настай хүү үхэхийг хүсжээ

Европын өндөр хөгжилтэй орнуудад хөгжлийн бэрхшээлтэй болон өнгөт арьст хүмүүсийн эрх ашиг ихээр хөндөгдөж байгааг олон үйл явдал гэрчилнэ. Түүний нэгэн жишээ болсон Австралийн Брисбен хотод амьдардаг есөн настай хүүгийн түүхийг бид та бүхэндээ хуваалцаж байна. Хүүг Кваден гэдэг бөгөөд одой буюу Ахондроплази өвчтэй байна. Балчир байхаасаа найз нөхдөдөө шоглуулж дээрэлхүүлсээр амьдрах хүсэл нь төдий хэмжээгээр буурсныг түүний амиа хорлох оролдлогуудаас нь харж болно. Хамгийн анх зургаан насандаа өвөөгийнхөө үхлийг харсны дараа амиа хорлохыг завдаж байжээ.

Хүүгийнхээ сэтгэл гутрал, амиа хорлох үйлдэлд нь эмзэглэх болсон Яарака Бэйлэс утсан дээрээ бичиж авсан хүүгийнхээ видео бичлэгийг цахим ертөнцөд дэлгэснээр хүмүүсийн анхаарлыг татаад буй.

Яарака Бэйлэс бичлэгээр дамжуулан хүмүүст:

Манай улс хэзээнээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ойлгож, ялгаварлахгүйгээр тэдний сэтгэл санаанд дэмжлэг үзүүлж ажиллах юм бэ? Сургуулийн удирдлагууд ч гэсэн онцгой хүүхдүүдийн тухай мэдээллийг сурагчдад үнэн зөвөөр өгч байх, тэдний хоорондын харилцааг анхаарч баймаар байна. Эцэг эхчүүд ч гэсэн энэ төрлийн боловсролыг хүүхдүүддээ олгож эрх тэгшийн ойлголтыг өгөх хэрэгтэй, хэмээн хэлжээ.

Тус бичлэг цацагдсаны дараа олон хүмүүс бүсгүйн уриалгыг дэмжиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлахгүйгээр хүн гэдэг үүднээс нь харьцах хэрэгтэй хэмээн тэмцэж эхэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: https://www.dailymail.co.uk/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Нэк
Нэк

Австрали европд байдаггүй шүү

Зочин
Зочин

Yalgaaguil adilhan hvn shuudee. Hugjliin berhsheeltei torchihson baihad deerees ni nemj yalgavarlan gaduurhaad l yah gsiimdee.

khas
khas

huurhonl hvv baina dag

Ariuk
Ariuk

Tvvnd uls oron dayar handiw tsugluulsnaar 650,000 AUD 1 udriin dotor tsuglasan um.
Hvv udahgvi USA rvv Disneyland yawahaar bolson.

gg88
gg88

shn urialg bn

Зочин
Зочин

Хөөрхий хүүд үнэхээр хэцүү байсан байх ганцаардаад шоглуулаад бидний л адил сэтгэл зүрх оюун ухаантай үр нь байна шүү дээ эвий минь дээ

аймшиг
аймшиг

Хэнд бавуулхаараа ийм юм төрүүлнэ вэ

Холбоотой мэдээ

Back to top button