Нийгмийн

Сонсогчдыг нэмэгдлээр ажиллуулж эхэллээ

Шинэ короновирусын тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны 10 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газраас “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоол гаргаж, мөрдүүлэхээр улс орон даяар зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.

Үүнтэй холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын бие бүрэлдэхүүнийг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар энэ сарын 13-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлэн ажиллуулж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Улаанбаатар хотод оршин суух хаягтай Дотоод хэргийн Их сургуулийн 164 сонсогчийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний зохицуулалтад нэмэгдлээр ажиллуулж эхэллээ.

ЭХ СУРВАЛЖ: Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button