НИЙГЭМ

“Ялгаварлыг хариуцлагажуулъя” ТББ: В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлөх хангалтгүй

“Ялгаварлыг хариуцлагажуулъя” ТББ-аас Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажилладаг байсан талийгаач С.Болормаагийн үхэлтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийлээ.

Тэд талийгаачийн үхэлд Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндоржийг шууд бусаар нөлөөлсөн хэмээн үзэж хатуу хариуцлага тооцохыг хүсэв. Иймд эл хэрэгт холбоо хамааралтай хүмүүсийг зөвхөн ажлаас нь халаад зогсоолгүй, талийгаачийн үхлийн шалтгааны жинхэнэ үнэнийг илрүүлэх, хуулийн хариуцлага хүлээлгэхийг холбогдох байгууллагуудаас хүссэн юм.

Мөн бэлгийн мөлжлөг, ажлын байрны бэлгийн дарамт, архидан согтуурлаас болж хохирсон иргэдийг “Ялгаварлыг хариуцлагажуулъя” ТББ-т хандахыг хүслээ. Ингэснээр тэд иргэний эрх ашгийг хамгаалах ажлыг эхлүүлж, дуу хоолой болно гэдгээ онцолсон юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

шалгах ажилд бүү саад бол хүмүүс нь ажлаа хийг хэрүүлчид нь сонсоод сууж бай илүү газар

Зочин
Зочин

Монгол улсын ерөнхий сайд, МАН-ын дарга Хүрэлсүх та намынхаа ген.сэк Амарбаясгаланг зайлуулаач .

Иргэн
Иргэн

Архичин замбараагүй явдалтай эмэгтэй болгоныг өмөөрч тэмцэе хүмүүс ээ!

Зочин
Зочин

МАН ын дарга нар ямар ч хүнд хэрэг хийсэн хамгийн том ял шийтгэл нь угаасаа ажлаас нь чөлөөлөх гэж айхтар ял бий дээ Тэгээд л болоо

Холбоотой мэдээ

Back to top button