СПОРТ

Д.Сумъяа, Л.Сосорбарам, Б.Хорлоодой нар Их дуулгын хүрэл медалийн төлөө барилдана

Жүдо бөхийн Дюссельдорфын Их дуулга тэмцээн Германд өнөөдөр эхэллээ. 117 орны 404 эрэгтэй, 272 эмэгтэй бөх зодоглож буй тэмцээнд өнөөдөр Монголын найман бөх барилдсанаас гурав нь хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болов.

Эмэгтэйчүүдийн 52 кг-д Азийн дэд аварга, залуучуудын олимпийн мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам, Ташкентын гран пригийн мөнгөн медальт, УАШТ-ий нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Хорлоодой, 57 кг-д барилдсан Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин Д.Сумъяа нар хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

Б.Хорлоодой, Л.Сосорбарам нар хүрэл медалийн төлөө хоорондоо учраа таарав. Харин Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа хүрэл медалийн төлөө Израилын бөхтэй өрсөлдөнө.

Сонирхуулахад, Д.Сумъяа, Б.Хорлоодой нар ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одын шавь юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button