Нийгмийн

Зүүнхараа, Дархан өртөөнд зорчигч буулгаж суулгахгүй

Титэм вирусийн халдвараас иргэд, олон нийтийг урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисс 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өглөөний 08:00 цагаас 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өглөөний 08:00 цаг хүртэл улс, хот хоорондын авто тээвэр болон галт тэрэгний хөдөлгөөнийг БҮРЭН ХОРИГЛОХ шийдвэр гарсан.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар төмөр замаас дараах зохицуулалтыг хийж байгаагаа мэдэгдсэн байна.

Тухайлбал, 2020 оны хоёрдугаар сарын 23, 25-ны Улаанбаатар-Эрхүү, 24, 25-ны Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу аялна. Ингэхдээ Зүүнхараа, Дархан өртөөнд зорчигч буулгаж, суулгахгүй ба зөвхөн Сүхбаатар өртөөнөөс суух болон Сүхбаатар өртөөнд буух тасалбартай зорчигчийг тээвэрлэнэ гэдгийг мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button