НИЙГЭМ

“Чингис хаан” нисэх буудлын хяналтыг чангатгана

БНСУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор “Чингис хаан” нисэх буудлын хяналт, шалгалтыг чангатгах хүсэлтийг Улсын Онцгой комисст хүргүүлсэн гэж Зам, Тээврийн хөгжлийн яам мэдээллээ. Одоогоор БНСУ-д онц байдал зарлаагүй учир хил хаах асуудал яригдаагүй, эцсийн шийдвэрийг Улсын Онцгой комисс гаргах аж.  Харин хоёрдугаар сарын 20-ны өдөр Бусан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д тусгаарлан, ажиглалтад авсан байна. 

БНСУ-д шинэ төрлийн коронавирусийн  халдвар өчигдөр /2020.02.21/ үдээс хойших мэдээллээр дахин 48 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 204 болжээ. Шинээр халдвар авсан хүмүүсийн 46 нь " Шинчон Тэгү" сүмийн итгэгчид аж.

Тус улсын хамгийн том голомт нь Тэгү хот тэр дундаа “Шинчён Тэгү” Христийн сүм болоод байна. Учир нь Өмнөд Солонгосын 31 дэх өвчтөн болох 61 настай итгэгч эмэгтэй халдвар авснаа мэдэлгүй нэг дор 1000 орчим хүн цугладаг сүмийн цуглаандаа хоёрдугаар сарын 9, 16-ны өдрүүдэд явсан байна. Ингээд удалгүй тус сүмд явдаг хэдэн арван хүнээс коронавирусийн халдвар илэрч, тус улсад халдвар авсан хүний тоо огцом өссөн юм. 

Тэгү хотод хөл хорио тогтоож, Христийн сүмүүдийг хааж, яаралтай арга хэмжээнүүдийг авч байна. Одоогоор цуглаанд явсан 1000 орчим хүнийг шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байгаа ч 396 хүнтэй нь огт холбогдож чадаагүй, хаана яваа нь тодорхойгүй байгаа аж. Иймд цаашдаа халдвар авсан хүний тоо эрс нэмэгдэх магадлалтай байгаа гэнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

So hilee haah haaahgui onts bdal zarlah zarlahgui ni ymar hamaatai ym be.solongosiin agaariin hilee haagaachee hurelsuhee enhtuwshneen

Зочин
Зочин
Reply to  Zochin

Uursduu hvn bvr huviin ariun tsewer ee saxiachee hervvl hiiGeed l bhin boliochee chi odoo Mongolchuud ni vu bga tsarai tsagaan sar geed l .

Холбоотой мэдээ

Back to top button