Нийгмийн

БНХАУ-ын хорих газарт 200 хоригдол титэм вирусээр өвчилжээ

БНХАУ-д титэм вирусийн өвчлөл нэг үеэ бодоход намжаад байгаа боловч, бүрэн дарагдаагүй байгаа. Тус улсын Шаньдун мужид байрлах “Жэньчэн” хорих газарт ял эдэлж байсан 200 хоригдол титэм вирусийн халдвар авсан нь тогтоогдож тусгаарлагдаад байна. Мөн тэдэнтэй хамт аюулгүй байдлын албаны долоон алба хаагч титэм вирусийн халдвар авсан нь илэрчээ.

Энэ сарын 20-ны /2020.02.20/ байдлаар хорих ангийн 2077 хүнээс сорил авсан бөгөөд тэдгээрээс 207 хүн титэм вирусээр өвчилсөн болох нь тогтоогджээ. Халдвар авсан хоригдлуудыг тусгаарлаж, эмчилгээ хийж эхэлсэн байна.

Тус мужийн Засгийн газрын мэдээлснээр энэ сарын эхээр хорих газрын хамгаалагчдад ханиалгах шинж тэмдэг илэрч, 12-нд аюулгүй байдлын албаны нэг алба хаагч хүчтэй ханиалгаж байсан тул хорио цээрт оруулсан гэв. Үүний дараа хорих газрын удирдлага болон мужийн эрх баригчид “Жэньчэн” хорих газарт халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан ч нэгэнт оройтсон байжээ. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Шаньдун мужийн Хууль зүйн газрын дарга Зэ Вэйзюньийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button