ДЭЛХИЙНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Солонгос улсад титэм вирусийн халдвараар ахин нэг хүн амиа алдлаа

Солонгос улсад титэм вирусийн халдвар эрчимжиж байгаа. Тэр ч үүднээс тус вирусийн хүндрэлээр ахин нэг хүн харамсалтайгаар амиа алдлаа. Тодруулбал,

БНСУ-ын Гёнжу хотод титэм вирусийн халдвар авсан 40 настай эрэгтэй А гэртээ амьсгал хураасан байдалтай олдсон байна. Талийгаач А-гаас амьд ахуй үед нь хэд хэдэн сорил, шинжилгээг авсан ч, хариу сөрөг гарсан тухай эх сурвалж мэдээлж байсан. Ийм шилжилгээний хариу гарсан тул тэрээр долоо хоногийн турш ажилдаа явах зэргээр нийгмийн ажилд идэвхитэй оролцсон нь халдварыг даамжруулах шалтгаан болсон аж.

А-г нас барсны дараа үхлийн шалгааныг илрүүлэхээр биеэс нь халдварын шинжилгээг авсан. Ингээд сорьцийг шинжлэхэд халдвар илэрсэн тухай Халдварт өвчнөөс сэргийлэх төв байгууллагаас өнөөдөр/2020.02.22/ мэдээлсэн юм.

Үүнээс өмнө Кёнбуг Тэйнам эмнэлэгт 63 настай эрэгтэй өнгөрсөн 19-ний өдөр титэм вирусийн улмаас нас барсан бол 21-ний үдээс хойш тус эмнэлгээс Бусан хотын эмнэлэг рүү шилжин хэвтсэн 55 настай эмэгтэй нас барсан тохиолдлууд гараад байсан юм. Ийнхүү одоогийн байдлаар тус улсад вирусийн халдвараар гурван хүн нас барлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button