НИЙГЭМ

Шуурхай штаб "Чингис хаан" ОУНБ-д хуралдаж байна

Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай штабын бүрэлдэхүүн яг одоо "Чингис Хаан" олон улсын нисэх буудалд хуралдаж байна. Дэлхийн олон улс орнуудад титэм вирус хурдацтай тархаж байгаатай холбогдуулан шуурхай үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж буй аж. 

БНСУ-д титэм вирусийн халдвар хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан Зам тээврийн хөгжлийн яамнаас Улсын онцгой комисст “Чингис хаан” нисэх буудлын хяналт, шалгалтыг чангатгах хүсэлт хүргүүлээд байгаа юм. Одоогийн байдлаар БНСУ-аас ирэх нислэг хэвийн үйлдэгдэж байгаа бөгөөд зорчигчдыг БНСУ-ын Инчёон олон улсын нисэх буудлаас хөөрөхийн өмнө болон "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардахад нь урьдчилан сэргийлэх үзлэг хийж байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Maagii
Maagii

Нислэгээ зогсоогооч тэнэгүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button