НИЙГЭМ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шийдвэр зөрчсөн жолооч гарсан зардлыг өөрөө хариуцна

Ковид-19 халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярын өдрүүдэд буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны 08:00 цагаас 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар гаргасан.

Энэхүү шийдвэрийн дагуу иргэд, жолооч нар батлагдаагүй зам, замгүй хэсгээр зорчиж өөрийн болон гэр бүл, хамт яваа хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Ойрын өдрүүдэд цас орж халтиргаа гулгаа үүсч замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа юм. Иймд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын иргэд золголт хийхгүй байж төрийн шийдвэрийг хүндэтгэхийг уриалж байна. Цагдаагийн байгууллагаас 21 аймаг болон нийслэл хотоос гарах уулзвар, гарц бүхий 51 цэгт  хяналт шалгалт хийж хөдөлгөөнийг хязгаарлан ажиллаж байгаа юм.

Хэрэв хязгаарлалтыг зөрчиж баталгаагүй замаар зорчиж өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг эрсдэлд учруулсан тохиолдолд цагдаа болон Онцгой байдлын алба хаагчид тусламж үзүүлэх ч түүнээс гарах зардлыг тухайн иргэнээр төлүүлнэ гэж хуульд заасан заалтаар шийдвэрлэнэ.

ЭХ СУРВАЛЖ: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Даш
Даш
2020-02-23 13:21

Маш зөв

Зочин
Зочин
2020-02-26 10:04

элбэгдоржоо чий вирүүсээс айгаад эх орондоо ирхээр боловуу

Холбоотой мэдээ

Back to top button