
Алдартай кино найруулагч, продюсер, кино зохиолч Стивен Аллан Спилбергийг бид олон алдартай бүтээлээр нь мэдэх билээ. Тэрээр тус салбарт дөч гаруй жилийн турш амжилттай ажиллаж байгааг түүний бүтээлүүдээс харж болно. Гэвч сүүлийн үед алдартай найруулагчийн санааг чилээх болсон нэг зүйл нь 23 настай өргөмөл охин Микаэла нь насанд хүрэгчдийн кинонд хүч үзэхээр шийдсэн явдал байлаа.
Бүсгүй энэ тухайгаа цахим ертөнц нийтэлснээр олны анхаарлыг татаад буй юм. Санаанд багтамгүй мэдээг дуулсан Стивен Спилбергийн шүтэн бишрэгчид түүнийг кино бүтээлдээ биш өөрийн гэр бүлийн амьдралд анхаарах цаг нь иржээ хэмээх сэтгэгдлийг үлдээсээр байсан байна.
Микаела энэ тухай өөрийн цахим хуудсанд:
Миний гаргасан шийдвэр, эцэг эхийн маань буруу биш. Гэсэн ч тэд үүнийг мэдэх эрхтэй. Би өөрийн бие болоод царай зүсээсээ ичиж амьдрахаас залхаж байна. Тиймээс илүү өөртөө итгэлтэй амьдрахын тулд энэ шийдвэрийг гаргасан гэлээ. Стивен Спилбергийн зүгээс одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
ЭХ СУРВАЛЖ: www.weenjoy.net
хүн тэжээвэл толгой цу######на.м#### тэжээвэл тогоо тослоно гэж.буян даахгүй ёстой fuck