Үс засуулбал нас ахар болно

БИЛГИЙН ТООЛЛЫН НЭГЭН / 2020.02.24 / ДАВАА ГАРАГ
ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАРС САРЫН ДӨРВӨН НОГООН УЛААГЧИН ТАХИА ӨДӨР
- Үс засуулвал: Нас ахар болно
- Наран ургах, шингэх: 07.44-18.27
- Барилдлага: Үхэх
- Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
- Суудал: Шороо
Аргын тооллын 2 сарын 24, Сумьяа гараг. Билгийн тооллын 1, Шувуун хушуут одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 44 минутад мандан, 18 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Muuhai shashin yumaa shiniin 1 nd iim muuhai nomloltoi bhdaa yahavdee haraagaad ch bgaa yum shig
Далай лам чинь хорвоогийн 365 өдөр бүгд адилхан гэж хэлсэн шүү. Шарын шашин ч үнэхээр хар тамхи юмаа. Пиддаа