Нийгмийн

Сүүлийн хоёр өдөр БНСУ-аас ирсэн 13 иргэнийг ТУСГААРЛАЖЭЭ

ХӨСҮТ-д 2020.02.22-ны өдөр БНСУ болон өөр чиглэлийн агаарын тээврээр ирсэн зургаан зорчигчийг тусгаарласан талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Эдгээр иргэд нь нислэгийн явцад халуурах шинж тэмдэг илэрч, тусгаарлалтад ороод байгаа юм.

Улмаар өчигдөр /2020.02.23/ БНСУ-аас Инчеон–Улаанбаатар чиглэлийн КЕ-867 дугаартай нислэгээр Тэгү хотоос сүмийн шугамаар ирсэн 2, нэг гэр бүлийн 4, нийт зургаан солонгос иргэнийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгаарлан, ХӨСҮТ-д шилжүүлсэн талаар МХЕГ-аас мэдээлээд байна.

Мөн өчигдөр 20:42 цагт Пусан-Улаанбаатар чиглэлийн ОМ 312 дугаартай нислэгээр Тэгү хотоос ирсэн болон тус хотоор дамжсан нийт 18 монгол иргэнийг түр тусгаарлаж хоолой хөндүүрлэсэн гэх зовиуртай нэг иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлж, 17 иргэнийг түр тусгаарлаж хяналтад авсан байна.

Ингэснээр сүүлийн хоёр өдөр ХӨСҮТ-дагаарын тээврээр БНСУ-аас ирсэн нийт 13 иргэнийг ТУСГААРЛАЖ, зарим иргэдийг түр тусгаарлах арга хэмжээг аваад байгаа юм. Холбогдох байгууллагуудаас БНСУ-аас ирсэн иргэдийг 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлахыг сануулаад байна.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Новшийн солонгосчуудыг ямар сонирхолоор оруулж ирээд байна

121
121

Hitler haagaachee yoga huleegeed baigaa yum be..heregeer oruulj ireh feed baigaa yum uu

Зочин
Зочин

Yun sum mum be zgr orognoh geed orj irjiinshdee

Монгол
Монгол

Энэ Слонгосуудыг буцаагаачээ.. Хятадуудыг бодвол Солонгосчууд Монголд садар самуунаас өөр юм хийгээгүй туслаагүй ард түмэн.

Холбоотой мэдээ

Back to top button