ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Ираны Эрүүл мэндийн дэд сайд титэм вирусийн халдвар авчээ

Дэлхийн олон оронд Ковид-19 вирусийн халдвар эрчимтэй тархаж буйн нэг нь Иран улс юм. Тус улсад оношилгооны багаж төхөөрөмж, нэг удаагийн амны хаалт, хамгаалах хэрэгслүүд хомс байгаа нь өвчнийг сэдрээх, тархаах бас нэгэн шалтгаан болоод буй. Түүнчлэн мөргөлчид Ойрхи-Дорнод даяар вирусийн халдварыг тарааж, Ираны засгийн газраас хөл хорио тогтоохоос татгалзаад байна.

Ингэснээр вирусийн шинэ тохиолдол нэг өдөрт 34-өөр нэмэгдэж, 95 болоод байна. Гэвч тухайн улсын нийгмийн байдлыг харахад, эрх баригчид халдвар авагсдын жинхэнэ тоог нууж байж болзошгүй хэмээх сэрдлэгэ төрөөд байгаа. Учир нь эх сурвалжийн мэдээлснээр, Ираны ариуй Ком хотод 50 орчим хүн нас барсан. Мөн эрүүл мэндийн дэд сайд Ираж Харирчи халдвар авч тусгаарлагсан байна.

Мөн Ойрхи-Дорнодын бусад орнууд иргэдээ Иран руу зорчихыг хориглож эхэлсэн. Турк улсаас өнөөдөр Тегеранаас Анкара хүрэх нислэгийг буцаажээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-26 01:48

Турк улс Тегеранаас Истанбул чиглэлийн онгоцыг Анкарад буулгаж зорчигчдыг тусгаарлах арга хэмжээ авахаар зөвхөн чиглэл өөрчилсөн.

Холбоотой мэдээ

Back to top button