Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон байранд хууль бусаар нэвтрэх хэргүүд ихэслээ

Сар шинийн баяр болж буйтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдийг дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг санууллаа. Учир нь баярын өдрүүдээр иргэд орон байраа удаан хугацаагаар эзэнгүй орхиж явснаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн бай болдог. Иймд ЦЕГ-н ХМТ-ийн мэргэжилтэн ахлах дэслэгч Ө.Лхагвабаяр иргэдэд дараах сэрэмжлүүлгийг өгөв.

Баярын өдрүүдэд ХУЛГАЙН гэмт хэргийн гаралт ихэсдэг

“Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 5-ны өдөр 1187 дуудлага бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 70, зөрчлийн шинжтэй 535, зам тээврийн ослын шинжтэй 381, бусад 1 дуудлага мэдээлэл ирсэн. Ирж байгаа дуудлага мэдээллийн ихэнхийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Ялангуяа баярын өдрүүдэд энэ төрлийн гэмт хэргийн гаралт ихэсдэг. Тиймээс иргэд хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд аль болох гэрээсээ гаралгүй байж, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдалд анхаарч, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болоод гэр бүлээ хамгаалахыг хүсэж байна” гэсэн юм.

Энэ оны 1-р сард /2020.01.14/-нд НЦЕГ-ын Мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх албанаас амины орон сууцуудаар орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг саатуулсан. Урьдчилсан байдлаар эл хэргийг үйлдсэн этгээдүүдийн дунд 13 настай хүүхэд байсан бөгөөд орон байранд хулгайгаар нэвтрэн орсон 60 удаагийн үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байгаа аж.

Бусдын орон байранд хулгайгаар нэвтрэн орсон 60 удаагийн үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн

Хэн нэг этгээд хулгайн эд зүйлийг байнгын амьдралын эх үүсвэрээ болгож байгаа нь тогтоогдвол 12 хүртэлх жилийн хугацаагаар хорьж шийтгэнэ

Хулгайн гэмт хэргийг хуулинд дараах байдлаар зүйлчилж өгсөн байдаг. Үүнд:

  • Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;
  • Түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;
  • Ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;
  • Учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Дээрх гэмт хэргийг:

  • Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
  • Зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Иймд цагдаагийн байгууллагаас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг өгч байна:

  • Удаан хугацаагаар гэр орноо эзэнгүй орхих тохиолдолд хажуу хөрш, жижүүртээ мэдэгдэх, байр, сууцаа эргэж тойрч байх
  • Гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгслээ унтраасан эсэхээ шалгаж,  гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх
  • Автомашинаа гэрэлтүүлэг, харуул хамгаалалттай газар байршуулж, удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байх
  • Таксигаар үйлчлүүлэхдээ улсын сери, дугаарыг нь харах, эд зүйлээ мартаж буухаас сэргийлж сонор сэрэмжтэй байх
  • Архи, согтууруулах ундааг тохируулан зөв зохистой хэрэглэх
  • Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүсээ хэрэглэж, бие биендээ хүндэтгэлтэй хандах
  • Холын замд явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын хүндрэлтэй газруудад явахгүй байх
  • Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд яаралтай мэдэгдэнэ үү.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-26 10:03

Зовлогоо зовоож ажил хийгээд олсон юмыг нь хулгайлсан хүмүүсийг хатуу шийтгэх нь зөв

зочин
зочин
2020-02-26 12:16

миат хонконг руу 3+1 нислэгийн сурт�##�чилгаагаа зогсоо, Өвчин гарсан газар руу яахнав өвчин авч үхмээр бна уу Та нар боль больж үз,

зочин
зочин
2020-02-26 12:18

Дэлхий нийтэд ковид-19 х�##�дварыг дарах тарилга одоохондоо гарган авчаагүй байгааг хүн бүр сайн ойлгох ёстой

зочин
зочин
2020-02-26 12:21

муу хулгайчууд бүгдээрээ баригдаж сөнтүгэй, монгол цагдаа бүгдийг нь барьж мандтугай

Холбоотой мэдээ

Back to top button