ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

КОВИД-19|Европын орнууд хөл хорио тогтоож эхэллээ

Зөвхөн Ази, Америк гэлтгүй дэлхий дахинаа Ковид-19 вирусийн өвчин аюулын харанга дэлдээд буйг сүүлийн үед болж байгаа олон үйл явдал гэрчилнэ. Франц улс тус вирусийн өвчнөөр дахин нэг хүнээ алдсан болохоо зарлалаа. Тус улсад бүртгэгдсэн анхны хохирогч БНХАУ-ын жуулчин байсан бол энэ удаа 60 настай эр Парисийн эмнэлэгт хүргэгдсэнээс нэг хоногийн дараа нас баржээ.

Итали улсад бүртгэгдсэн 350 гаруй тохиолдлоос зургаа нь бага насны хүүхдүүд байна. Вирусийн өвчин эрчимтэй тархаж буй учир арван нэгэн хотод хорио цээрийн дэглэмийг тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ. Вирусийн халдвар авсан иргэд Итали, Австри, Хорват, Швейцарь, Герман, Франц, Испани, Африк, Алжир, Өмнөд Америк, Бразил зэрэг улсуудад аялсан түүхтэй байна. Ийнхүү Европын зарим орнууд хөл хориог тогтоож, сургууль, үзвэр үйлчилгээ зэрэг олон нийтийн үйл ажиллагаануудыг тодорхой хугацаанд түр цуцлаад байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button