ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

ВАКЦИН|Ковид-19 вирусийн эмчилгээг сармагчин дээр туршиж байна

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ коронавирус буюу Ковид-19 вирус нь дэлхий дахиныг айдаст автуулаад байна. Маш богино хугацаанд эрчимтэй халдварлаж буй тул дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ч өвчний тархалтыг намжааж чадахгүй байгаа билээ. Анх загасны захаас хүнд халдварласан хэмээн таамаглаж байсан ч, уг вирус мутацид орж хүнээс хүнд халдварладаг болсноор өдгөө том гүрнүүд ч хүчин мөхөстөөд байна. Иймд тус вирусийг дарах эцсийн найдвар нь ВАКЦИН болоод буй нь нууц биш.

АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд тус вирусийн эсрэг вакцинийг гаргаж авахын тулд 18 сармагчинг зориудаар өвчлүүлж, тэдэнд эмнэл зүйн туршилтыг хийжээ. Ойрхи Дорнодын нутагт түгээмэл байдаг “Резус макака” хэмээх нэр төрлийн 18 сармагчинд ханиалгах, амьсгал давчдах, халуурах, зарим тохиолдолд эд эрхтний дутагдалд хүргэх хам шинж бүхий (MERS-CoV) вирусийг халдаасан бөгөөд тэднийг ажиглалтандаа авсан аж.

Тус хүрээлэнгийн (NIH) эрдэмтэд өөрсдийн боловсруулсан “ремдесивир” хэмээх вакциныг тус төрлийн халдвартай амьтныг эмчлэхэд үр дүнтэй болохыг тогтоожээ.

Дархлааны систем муу хүмүүст вакцин үйлчлэхгүй

Эмнэлгийн ажилтнууд тэдгээр сармагчинг зургаан өдрийн турш хяналтандаа авч ажигласан бөгөөд тарилгыг тарьснаас хойш ихэнх сармагчинд өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Ингээд өвчний шинж тэмдэг илэрсэн болон илрээгүй сармагчинд “ремдесивир” вакциныг хийхэд шинж тэмдэг илэрсэн сармагчингууд үхэж, харин шинж тэмдэг илрээгүй сармагчингууд эдгэрч эхэлжээ.

Үүнээс харахад тус вирус нь өвчнийг эсэргүүцэх чадвар муу, биеийн дархлалын систем хэврэг хүмүүст дарангуйлж буй бөгөөд нэгэнт өвчний шинж тэмдгүүд илэрч хүндэрсэн үед вакцин нь үзүүлэх нөлөө муу болохыг харуулсан аж.

Уг вирусийн өвчин нь эрсдэлт бүлэг болох өндөр настай, архаг суурь өвчтэй дархлааны систем муу хөгжсөн хүмүүст илүү аюултай болохыг эрдэмтэд онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: https://www.ladbible.com/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button