ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

БНСУ-д иргэд амны хаалт худалдаж авахаар урт дараалал үүсгэж байна

БНСУ-д “COVID-19” халдвар тархсантай холбоотойгоор Тэгү хотын төвд мянга мянган хүмүүс амны хаалт худалдаж авахаар дараалал үүсгэжээ. Өнгөрсөн даваа гарагт /2020.02.24/ Тэгү хотын супермаркетын үүдэнд хүмүүс маш урт дараалал үүсгэжээ. Тус хотын оршин суугчид өөрсдийн чадлаараа халдвараас сэргийлж буй нь энэ ажээ.

Тэгү хот дахь Шинчонжи сүмийн итгэгч 61 настай эмэгтэй халдвар тарааснаас хойш 2.5 сая хүн амтай тус хотод аюулын харанга дэлдээд байгаа юм. Одоогийн байдлаар нас барсан 12 хүний ихэнх нь Тэгү хотын ойролцоох Чёондо гэх газрын эмнэлэгт эмчлүүлж байжээ. Албаныхан вирусийн тархалтыг Тэгү хотод барьж тогтоохыг хичээсэн ч чадаагүй байна.

Учир нь нийслэл Сөүл хот болон бусад хэд хэдэн газруудад “COVID-19” халдвар хэдийнэ тархжээ. Тус улсын Эрүүл мэндийн орлогч сайд Ким Ганг Лип “Тэгү хотод вирусийн халдвар авсан нь шинжилгээр батлагдсан олон хүн бий. Бид нэн даруй арга хэмжээ авч чадахгүй бол вирус улс даяар тархах эрсдэлтэй байна” хэмээн мэдэгджээ.

Түүнчлэн Сөүл хотын албан хаагчдын ажлын цагийн хуваарь нь метрогоор зорчих хүн амын хөдөлгөөнийг багасгахад саад учруулж байгаа аж. Иймд нийтийн тээвэр нь өвчний тархалтын гол цэг болж болзошгүй юм.

БНСУ “COVID-19” халдвар авсан болон нас барсан хүний тоогоор БНХАУ-ын дараа бичигдэж байгаа билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр вирусийн тархалт хурдацтай нэмэгдэж, өчигдрийн байдлаар /2020.02.26/ 1261 хүн халдвар авч, 12 хүн нас бараад байна.

ЭХ СУРВАЛЖ: metro.co.uk

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button