ЭРҮҮЛ МЭНД

ДЭМБ: Титэм вирусийн халдвар дэлхийн таван тивийн 41 оронд тархаад байна

Эрүүл мэндийн яамнаас ковид-19 вирусийн өвчний тухай ээлжит мэдээллийг хийж байна. Тус вирусийн халдвар нь Дэлхийн 5 тив 41 оронд тархалт их байна. Итали, Иран зэрэг орнуудад халдвар эрчтэй тархсаар байна. Ялангуяа БНСУ-ын Дэгү хотод өвчний тархалт их байгаа тухай мэргэжилтнүүд онцоллоо.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа

Хоёрдугаар сарын 27-ны байдлаар 09:00 цагийн байдлаар БНХАУ-д 444 шинэ тохиолдол бүртгэгдээд байна. Нэгдүгээр сарынхаас хамгийн бага тохиолдол бүртгэгдлээ. Хятадад өчигдөр 29 нас баралт бүртгэгдсэн нь нэгдүгээр 20-ноос хойших хамгийн бага үзүүлэлт болсон. Мөн Бразил, Норвеги, Румын, Грек зэрэг улсуудад бүртгэгдсэнээр нийт 41 улсад халдвар бүртгэгдээд байна.  Иранд 139 халдварын тохиолдол гарч, 19 нас баралт бүртгэгдсэн бөгөөд тус улсын Ерөнхий сайд ямар нэг хөл хорио тогтоох төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button