НийгмийнЭРҮҮЛ МЭНД

Л.Эрдэнэчулуун: Захирамжийг зөрчсөн иргэнийг 1.5 сая, аж ахуйн нэгжийг 5 сая төгрөгөөр торгоно

Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр титэм вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах газруудын үйл ажиллагааг зогсоож байна. Энэ тухай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээллээ.

Хэрэв захирамжийг зөрчсөн тохиолдолд иргэнийг нэг сая 500, аж ахуйн нэгж байгууллагыг 5 сая төгрөгөөр торгоно. Иргэдийн зүгээс өгсөн мэдээллийн дагуу Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын албан хаагчид хяналт тавьж ажиллана. Хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг зогсоохгүй. Зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй:

  • Зочид буудал - 310
  • Амралтын газар - 69 /сувиллаас бусад/
  • Жуулчны бааз - 64
  • Саун, бассейн - 87
  • Сүм, хийд - 321 /Буддын-80, Христ-181, бусад/
  • Фитнесс - 59
  • Bar, караоке - 945 бүрэн хаана.

Дүрэм журам зөрчсөн, нууцаар үйл ажиллагаа явуулсан аж ахуй нэгжийг зөрчлийн хуулиар торгоно. Мөн үйл ажиллагаа явуулах эрхийг цуцалж, тухайн салбарт дахин үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Хүнсний зах, худалдааны төвүүдэд тогтмол ариутгал хийгдэж, үйл ажиллагаа хэвийн ажиллах юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-27 16:26

САЙН САЙН САЙН

Зочин
Зочин
2020-02-27 17:42

МАШ ЗӨВ , . СОГТУУ ХӨЛЧҮҮЧҮҮДИИГ ХАРАХААР ОИ ГУТАЖ БАИНА

Холбоотой мэдээ

Back to top button