Нийгмийн

БНСУ-ын жүжигчин И Бён Хун улсдаа 100 сая воныг хандивлажээ

БНСУ-ын нөхцөл байдал өдрөөс өдөрт муудаж, олон хүн титэм вирусийн халдвараар өвчлөөд байгаа билээ. Амны хаалт болон хамгаалах хэрэгслийн нөөц хомс байгаа учир иргэд дэлгүүрт оочир дараалал үүсгэх гэх мэт хүндрэлүүдтэй тулгараад байгаа. Үүнээс үүдэн амны хаалт үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүд экспортоо зогсоож, зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангах шийдвэр гаргаад байгаа бөгөөд тус улсын урлаг соёлын одод иргэддээ зориулан хандив өргөж эхлээд байна. 

Жүжигчин И Бён Хун /2020.02.25/-нд буюу мягмар гаригт вирусийн тархалтыг зогсооход туслах үүднээс 100 сая воныг хандивласан байна. Тэрээр хэлэхдээ:

"Манай улсад үүсээд байгаа асуудлыг ойлгож, иргэн хүнийхээ хувьд өөрийн зүгээс хувь нэмрийг оруулахыг хүссэн юм. Цаашид хүн бүр иргэнийхээ үүргийг ухамсарлаж, улсдаа ямар нэгэн байдлаар тус болоосой хэмээн би хүсэж байна

Эрүүл мэндийн ажилтнууд түүний хандивласан мөнгийг бага орлоготой өрхүүд болон ахмад настнуудад зориулахаас гадна вирусийн эсрэг үйл ажиллагаанд зориулах болно гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн жүжигчин Шин Мин ах 100 сая воныг Эрүүл Мэндийн байгууллагад хандивласан бол жүжигчин Пак Сэоун ижил хэмжээний хандивийг Даегу хотод хандивласан байна.

ЭХ СУРВАЛЖ: www.hancinema.net

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Sem
Sem
2020-02-27 16:07

Manai baychuud tag gertee baahan guril budaa avaad hevtsen amia novsh nar

Зочин
Зочин
2020-02-27 20:09
Reply to  Sem

Яг тийм. Манай хэдээс ийм санаа төрөхгүй байхаа. Эсрэгээрээ итгэгчид сүмийнхэн л хандив өргөж харагдсан

Зочин
Зочин
2020-02-27 23:37

Манай урлаг одууд хэзээч хэнд ч сэтгэл гаргахгү.1 нийхээ дээр гарах гэж үзэлцэнэ.шагн�##� авахын төлөө дутагд�##� бүртэй эвлэрнэ.

Тэмүүжин
Тэмүүжин
2020-02-28 03:39
Reply to  Зочин

3сая хүнтэй тгд урлаг соёлоо дэмжихгүй байж их хуцаж өгнө.Жоохон юм унш өөрийгөө хараад дараа нь хүмүүсээ хараад бичмээр байна. Хар м�##� минь

Тэмүүжин
Тэмүүжин
2020-02-28 03:36
Reply to  Зочин

Юу гээд хуцаад байгаа юмбэ чи? Чи хулгаан дуу кино үзээд 7к төлөөд киногоо үзэж чдахгүй нийгэмд амьдраж байна.Жаахан сэтгэж бичмээр байна

zochin
zochin
2020-02-28 14:56

Rok popiinhon mash ih handiv egch bdg.Niitiin duuchid bol estoi no .Aimag sum.jalga.sudag bureer orood hetleltseed duulaad yvdag.Handivaa eg

Холбоотой мэдээ

Back to top button