Нийгмийн

Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгчийг БНХАУ-аас ирсний дараа 14 хоног тусгаарлана

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчилна. Коронавирусийн халдварын голомтот улс руу зорчиж байгаа тул Төрийн тэргүүн болон дагалдан явах багийнхан ирсэн даруйдаа ном журмын дагуу тусгаарлагдана. Улсын онцгой комиссын шийдвэрийг мөрдөж ажиллана хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн. 

Тэгвэл өнөөдөр УОК-ийн дарга Ө.Энхтүвшин мэдээлэл хийх үеэр энэ талаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр БНХАУ-руу айлчилна гэсэн мэдээлэл байгаа. Зөвшөөрөл авсан уу. Ирсний дараа тусгаарлалт хийх үү?

-Ерөнхийлөгч өнөөдөр үдээс хойш БНХАУ-д очоод өдөртөө буцаад ирнэ. УОК-ын даргаас зөвшөөрөл авах ёстой. Тэр зөвшөөрлийг сая /2020.02.27/-ны 12.00 цагийн орчимд өгч, гарын үсэг зурлаа. Ирсний дараа халдвартай бүсээс ирсэн иргэдэд авч буй дүрэм журам Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан явсан бүрэлдэхүүнд үйлчилнэ. Оношилгоо, шинжилгээнд оруулж, 14 хоног тусгаарлана.

-Хичнээн хүн дагалдаж байгаа вэ?

-Арав гаруй хүн Ерөнхийлөгчийг дагалдан явах юм байна. Энэ айлчлалыг заавал хийх шаардлагатай эсэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, Ерөнхийлөгчийг энэ айлчлал хийх шийдвэрийг гаргасан. Айлчлалын хүрээнд Төрийн тэргүүн БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөсөн.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Том ажлаар яваад ирж буй Ерөнхийлөгчөө Багаар нь Их тэнгэрт тусгаарлавал зүгээрдээ?! Төрийн жудаг харуулсан айлчлал болж буй нь тодорхой?!

Иргэн
Иргэн
Reply to  Иргэн

МУ сүүлийн12 жил ямар чболовсролгүй бидний хүүхпдээс чдор юу ч мэддэггүй Ерөнхийлөгчтэй гэдгмйг Х.Баттулга нотлов

мира
мира
Reply to  Иргэн

Ө.Энхтүвшин Халдварын голомтой улс рууөнөөдөр хэн ,дагалдах олон хүний хамт хаашаа явна яахав ирэхээр нь тусгаарлья гэж элийрээд байнаа

Иргэн
Иргэн
Reply to  мира

Монгол дахь ДЭМБ,ЭМЯ,ХӨСҮТ,арл иргэд цаг наргүй сэргийлж байхад үхсэний Хятадад айлчлах вэ Ирэхэд нь хээр эзгүй талд тусгаарла эсвэл бүү ир

Иргэн
Иргэн
Reply to  Иргэн

Ерөнхийлөгч нь Монголын махны,сүүний үйлдвэрээ хувьдаа авчихсанхалдвар гарсан онц дэглэм гэж хий хоосон зарлиг гаогаад өөрөө ингэх, цаазаар?

Зочин
Зочин

Оруулалгүй хятадад хоримоор. Бүр мөсөн тийш нь өгсөн ч болно.

Холбоотой мэдээ

Back to top button