“Тавантолгой түлш” ХХК МҮОНТВ-ийн “Цагийн хүрдийн Гахай жилийн баатар” шагнал хүртлээ

Монгол улсын засгийн газраас түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, утаагүй түлш буюу сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулсан. Ингэснээр Тавантолгой түлш ХХК үйлдвэрийн таван салбар, 13 шугамаар өдөрт 3000 гаруй тонн шахмал түлшийг үйлдвэрлэж эхэлсэн байна.
Үйлдвэрийг анх 100 гаруй ажилтантай эхлүүлсэн бол өнөөдөр 1600 гаруй ажилтантай болжээ. Сайжруулсан шахмал түлшийг амжилттай үйлдвэрлэж, агаарын бохирдлыг бууруулж чадсаныг үнэлэн МҮОНТВ-ээс “Цагийн хүрдийн Гахай жилийн баатар” хэмээх шагналыг гардууллаа. Шагналыг Монголын мэдээ агентлагийн захирал н. Гандиймаа гардуулав.
Таван Толгой Түлш ХХК ТУЗ-ийн дарга Ж. Батбаясгалан
МҮОНТВ-ийн энэхүү нэр хүндтэй шагналыг манай хамт олон гардаж авч буйд туйлын их баяртай байна. Яагаад вэ гэвэл яг жилийн өмнө Монгол улсын засгийн газар түүхий нүүрсийг хориглох 62-р тогтоол шийдвэрийг гаргаснаас хойш бид үр дүнгээ яриад, мэдрээд байж байна. Төр засгийн шийдвэрээс гадна маш олон хүний оролцоо, хөдөлмөр, хөл хүч шингэсэн томоохон үйлдвэр бий болоод ажиллаж байгаа. Хамгийн гол нь бид нарын ажлын үр дүнг Улаанбаатарчуудын нүүрсний зөв хэрэглээ харуулсан. Нийслэлчүүддээ болон танай хамт олонд баярлаж, талархсанаа илэрхийлье” гэсэн юм.
Таван толгойн түлш сайн байгаа нь сайша####тай. Саар юм бас даг####дах нь харахад нүд х####ьтарч сэтгэл шимширлээ. Үйлдвэрлэлээ явуулж байгаа газа
Үйлдвэрлэл явуулж байгаа газарын бохирдол аймшигийн байхыг харлаа. Хайран газар. Манайхан 1 юм хийхэдээ заав#### гамшиг даг####дуулах юм. !!!