ДЭЛХИЙЭнтертайнмент

“The Hu” хамтлаг “Heavy Music Awards”-т нэр дэвшжээ

Монголын The Hu хамтлаг Их Британийн наадам болох “Heavy Music Awards”-т нэр дэвшжээ. Тус наадам нь 2017 оноос хойш эхлэн амьд хөгжим тэр дундаа хүнд хөгжмийн урсгал рок, хард рок урсгалын шилдэг уран бүтээлчдийг шалгаруулахаар зохион байгуулагдаж байгаа юм. The Hu хамтлаг “Амжилттай цойлж буй олон улсын хамтлаг” номинацид нэр дэвшжээ. Энэ жилийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Амазон Мьюзик ажиллаж байгаа аж.

Нэр дэвших уран бүтээлчдэд өгөх саналыг цахимаар авч байгаа ба та энэхүү https://vote.heavymusicawards.com/ линкэд хандан өөрийн саналаа дараах зааврын дагуу өгөх боломжтой. Бүх номинацид дэвшсэн уран бүтээлчдээс аль нэгэд саналаа өгсний дараа санал эцэслэн баталгаажна. Өөрөөр хэлбэл нийт 11 номинацид нэр дэвшсэн уран бүтээлчдийн аль нэгийг сонгохдоо “Best International Breakthrough Band” номинацид нэр дэвшсэн The HU хамтлагаа та сонгох юм.

САНАЛ ӨГӨХ ЗААВАР:

  • Номинаци бүрт аль нэг хамтлаг, уран бүтээлчийг сонгоно.
  • “Best International Breakthrough Band” номинацид The HU хамтлагийг сонгоход SELECTED: THE HU гэсэн бичиг гарч ирэх болно.
  • Хамгийн сүүлд өөрийн овог нэр, и-мэйл хаягаа бичих юм. Мөн улаан талбарт байгаа өөрийгөө 14-аас дээш настай гэдгээ баталж чагтална. Хэрэв наадмын зохион байгуулалтын талаар үргэлжүүлэн мэйлээр мэдээлэл авах болон өөрийн мэдээллээ наадмын зохион байгуулах комисстай цаашид хуваалцахыг зөвшөөрч байгаа бол эхний хоёрыг чагталж болно. Гэхдээ эдгээрийг заавал чагтлах шаардлагагүй юм.
  • Эцэст нь Submit Votes буюу Санал өгөх хэсгийг дарах юм.

“Heavy Music Awards”-ын номинациуд

  1. BEST ALBUM
  2. BEST UK BAND
  3. BEST INTERNATIONAL BAND
  4. BEST LIVE BAND
  5. BEST UK BREAKTHROUGH BAND
  6. BEST INTERNATIONAL BREAKTHROUGH BAND
  7. BEST ALBUM ARTWORK
  8. BEST VIDEO
  9. BEST FESTIVAL
  10. BEST PHOTOGRAPHER
  11. BEST PRODUCER
Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button