ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД
Саудын Араб улс мөргөлчдийн урсгалыг зогсоолоо

Саудын Араб улс өнөөдрөөс эхлэн титэм вирусийн тархалтаас сэргийлэх зорилгоор Исламын шашны ариун газруудад ирэх гадаадын мөргөлчдийн урсгалыг зогсоох арга хэмжээ авч эхэллээ. Тус улсын хөрш Иран улс Ойрх Дорнодын титэмвирусийн тархалтын гол төв болоод байгаа. Энэ улсын Ком хот дахь Исламын шашны шийт урсгалын шүтээнд мөргөлчид олноор цугларч, гар хүрэх, адис авах, үнсэх зэрэг үйлдэл хийдэг нь үхлийн аюулт вирус тархах гол нөхцөл болдог гэж үздэг.
Дэлхийн бүх муслим хүмүүс амьдралдаа ядаж нэг удаа Саудын Арабын ариун хотуудад очиж, мөргөх үүрэгтэй. Хаж гэж нэрлэдэг ийм мөргөлийн үеэр халдварт өвчин гарч, олон хүний амийг бүрэлгэж байсан түүхтэй билээ. Тиймээс Covid-19 вирусийн тархалтыг намжаах үүднээс ийм шийдвэрийг гаргажээ.
О.ЭНЭРЭЛ