ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Ши Жиньпин: Хятад, Монгол хоёр орон бол харилцан туслалцсан, жаргал зовлонгоо хамтатгасан найрсаг хөршүүд

БНХАУ-д айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Бээжин хотноо хэлэлцээ хийжээ.

Ардын их хурлын ордонд болсон хэлэлцээний үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Өдгөө Хятад улсын Засгийн газар, ард түмэн шинэ төрлийн коронавирусийн эсрэг хатуу тэмцэж байгаа үед Монгол Улсын Засгийн газар, ард түмэн бидэнд нандин туслалцаа дэмжлэг үзүүлсээр байна. Эрхэм Ерөнхийлөгч та бол уг тахал үүссэний дараа манай оронд айлчилж буй анхны төрийн тэргүүн байж, хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятадын ард түмнийг чин сэтгэлээсээ дэмжиж буйг энэ айлчлал гүйцэд харуулж байна. Түүнчлэн Хятад, Монгол хоёр орон бол харилцан туслалцсан, жаргал зовлонгоо хамтатгасан найрсаг хөрш гэдгийг дахин гэрчилж байна гэжээ.

Хэлэлцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх бөгөөд уг айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай мөн уулзалт хийхээр товлоод байгаа юм.

Энэ удаагийн айлчлалаар  Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм.

2020.02. 27-ны үдээс хойно БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хэлэлцээ хийлээ.

2020.02. 27-ны үдээс хойно БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хэлэлцээ хийлээ.

Posted by gogo.mn on Thursday, February 27, 2020
Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Мөнхийн хөрш БНХАУ нь манай улсын эдийн засгийг бүрдүүлэх гол хөшүүрэг. Ядрах цагт нөхрийн чанар гэдэг дээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button