ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

БНСУ-ын иргэд ерөнхийлөгчөө огцрохыг шаардлаа

Өмнөд Солонгосын Засгийн газрыг ард иргэд нь “Covid-19” халдварт өвчний эсрэг шуурхай ажиллаагүй хэмээн шүүмжилж, бухимдалтай буйгаа илэрхийлсээр байна. Иймд иргэд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Инийг огцрохыг шаардсан албан бичигт гарын үсгээ зурж эхэлжээ. Одоогийн байдлаар тус огцруулах албан бичигт 800 мянга орчим хүний гарын үсэг бүрдээд байгаа аж. Ерөнхийлөгч Мун Жэ Инийг Хятадтай залгаа хилээ хааж, зорчигчдын урсгалыг зогсоогоогүйн дээр амны хаалтны хомсдолтой энэ үед Бээжин рүү амны хаалтны тусламж үзүүлсэнд ард иргэд эсэргүүцжээ.

Өнөө өглөөний байдлаар халдварын 334 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 1595 хүн өвчилснийг Өмнөд Солонгосын халдварт өвчинтэй тэмцэх газраас мэдээлсэн. Өмнөд Солонгосын халдварын голомт нь Сөүлээс зүүн хойд зүгт 300 км зайтай орших Дэгү хот болоод байна. Шинээр бүртгэгдсэн 334 халдварын 307 нь Дэгү хотод бүртгэгдсэн бол дөрөв нь хөрш Хойд Гёнсан мужид бүртгэгджээ.

Өмнөд Солонгос улсын эсрэг дэлхийн 17 орон аяллын хориг тавьсны 13 нь хөл хорионы хатуу нөхцөл тавьжээ. Сүүлд Японы засгийн газраас Өмнөд Солонгосын Чёнгдо, Тэгү хотоор сүүлийн 14 хоногт зорчсон хүмүүсийг хилээр нэвтрүүлэхгүй байх хоригийг тавьсан байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ire
ire
2020-02-28 19:14

deagu hotiin hursh kyonsan mujid bish hursh kyonsan hotod ni gej bichih estoi baij.
kyonsan mujid ni bol deagu hot ooroo bagtdag

Зочин
Зочин
2020-03-01 20:17

seoul ees zuun uragsh shdee

Холбоотой мэдээ

Back to top button