Ярилцлага

“Гэртээ хариад өөрсдийгөө шууд тусгаарласан, Монголд ирсэн гэдгээ хүүхдүүддээ одоо хүртэл хэлээгүй”

Шинэ төрлийн коронавирусийн халдварын эрчим дэлхийн дахинд нэмэгдсээр. Хэдийгээр манай оронд Covid-19 хэмээн нэрлэгдэх болсон уг вирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч иргэд урьдчилан сэргийлэхийн тулд дээр, дооргүй хичээж байна. Энэ үед халдварын шинэ голомт болоод буй БНСУ-аас ирсэн даруйдаа өөрсдийгөө сайн дураар гэртээ тусгаарласан Д.Батжаргалын залуу гэр бүлийг бид онцлов. “Онгоцонд суухын өмнөхөн халдвар авсан байхыг хэн ч үгүйсгэхгүй” хэмээн иргэн хүний хариуцлагаа ухамсарлаж буй тэд хүүхдүүддээ одоо хүртэл Монголд ирсэн тухайгаа дуулгаагүй байгаа гэдгээ хуваалцсан юм.

Үлгэр жишээч гэр бүлийн эзэгтэй Н.Баттөгстэй товч ярилцсанаа хүргэе.


-Сайн байна уу? Ярилцлагын саналыг маань хүлээн авсанд баярлалаа. Уншигчдад өөрсдийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу? Биднийг Д.Батжаргал, Н.Баттөгс гэдэг. Гурван хүүхэдтэй, энгийн нэгэн залуу гэр бүлийн төлөөлөл байна. Анх “Ярилцлага авъя” гээд хандахад бид хоёр онцын содон гавьяа байгуулаагүй тул жаахан ичиж байсан ч, үүсээд буй нөхцөл байдалд бусдад зөв үлгэр дууриал болох талаас нь бодож үзээд зөвшөөрлөө.

-БНСУ-д ямар ажлаар очиж, хэд хоноод байв? Вирусийн халдвар дэгдэж эхлэхэд мэдээж Монгол дахь гэр бүлдээ их санаа зовсон байх?

-Нөхөр маань Өмнөд Солонгост ажиллаж, гэр бүлээ авч явдаг хүн л дээ. Би ч мөн гэргий хүний хувьд дэргэд нь тус нэмэр болох үүднээс өнгөрсөн жилийн тавдугаар сараас БНСУ-д хамт байх болсон. Намар хичээл эхлэх үеэр хүүхдүүд рүүгээ нэг очиж ирснийг эс тооцвол энд 10 орчим сар болсон байна.

Анх шинэ төрлийн коронавирус БНХАУ-ын Ухань хотоос дэгдсэн талаар сошиал ертөнцөөс олж мэдсэн. Түүнчлэн ЭМЯ-наас өгч буй цаг үеийн мэдээллийг алдалгүй хүлээж авч үздэг болсон. Ингэж хувь хүний мэдлэг мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг баттай эх сурвалжаас авч эхэлсэн.

БНХАУ-тай хил залгаа тул Монгол дахь хүүхдүүд, өндөр настай хоёр ээждээ маш их санаа зовж байсан. Энэ халдвараар өндөр настангууд илүүтэй хүнд өвчилж байгаа тухай мэдээлэл байсан шүү дээ.

-Монголдоо ирээд өөрсдийгөө тусгаарлах шийдвэрийг хоорондоо ярилцаж байгаад гаргав уу?

-Тийм, мэдээж сайтар ярилцаж байгаад энэ шийдвэрийг гаргасан. Шийдсэнийхээ дараа Монгол дахь ах, дүүс рүүгээ утсаар ярьж, энэ тухайгаа урьдчилж хэлсэн. Ер нь манай гэр бүл ах, дүү олуулаа. Бага насны олон ач зээ нартай. Энэ өвөл л гэхэд вирусийн гаралтай хатгалгаа дэгдэхэд нэг эгч маань гэртээ хөл хорио тогтоож, хүүхдээ эмчилж байсан туршлагатай. Мөн хоёр ээж маань нас 70 гарсан хүмүүс “Цагаан сараар ирсэнгүй” гэж гоморхохгүй, “Монгол хүн өвчин тусахгүй” гэж муйхарлахгүй байгаа нь бахархууштай.

-Солонгосоос эх орноо зорих нислэг хэр адал явдалтай өнгөрөв?

-Бид хоёр хүүхдүүддээ гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж, хоёрдугаар сарын 29-нд очно гэж ойлгуулсан байсан. Ингээд МИАТ компанийн 24-ний нислэгээр ирсэн л дээ. Энэ ташрамд тайлбарлахад, одоог хүртэл Монголд ирсэн тухайгаа хүүхдүүддээ хэлээгүй байна. Маргааш /өнөөдөр. Сурв/ хаашдаа ярилцлага маань нийтлэгдэнэ, хоёр том хүүхэд маань олоод мэдчих байх гэдэг үүднээс сая утсаар ярьж тайлбарлалаа.

Нэг зүйлийг онцолж хэлэхэд, МИАТ компани маш өндөржүүлсэн зохион байгуулалттай, хариуцлагатай ажиллаж байсан. Нислэгийн үеэр ч тэр, онгоцноос сууж буухдаа ч үйлчлэгч нарт баярлаж, талархсанаа илэрхийлсэн. Онгоцонд орохын өмнө, нислэгийн үеэр хэд хэдэн удаа зорчигчдын халууныг үзэж, хэвийнээс их хэмжээтэй гарсан бол дахин нягталж ажиллаж байсан. Онгоцноос буухын өмнө мөн асуумж авч, зөвлөгөө өгч байлаа.

Олны дунд болчимгүй хүмүүс байдаг хойно, арын асуудлаас “14 хоног тусгаарлана гэвэл хэдүүлээ дайраад л гарна шүү. Цагаан сар болох гэж байхад хэн үлдэж байх юм бэ” гэж чанга дуугаар хэлж байхыг сонссон. Мөн халуун нь өндөр гарсан нэг иргэн, “Вирусэнд архи сайн гэхээр нь уучихсан” гэж хээвнэг хариулж байх жишээтэй.

Гараад ачаагаа автал норчихсон байхаар нь “Бороо, цас орчхов уу” гэж жаахан гайхсан /инээв. Сурв/. Гэтэл МИАТ-ийн ажилчид ариутгалын бодис шүршсэн юм билээ. Ингээд харахаар Монголын тал үнэхээр хариуцлагатай ажиллаж байгаа нь тэнгэр газар шиг ялгарч харагдсан.

-Өөрсдийгөө тусгаарлаад дөрөв хонож байгаа юм байна? Та хоёрт өвчний ямар нэг шинж тэмдэг илэрсэн үү?

-Энэ сарын 24-нд ирснээс хойш дөрөв хоног болж байна. Бидэнд өвчний ямар нэг шинж тэмдэг илрээгүй, халуураагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Эрүүл мэндийн яам болон Улсын онцгой комиссоос халдвар дэгдсэн улс орноос ирж буй иргэдийг өөрсдийгөө 14 хоног тусгаарлах зөвлөмжийг өгч байгаа шүү дээ. Бид үүнийг дагаж буй хэрэг.

Дөнгөж онгоцонд суухынхаа өмнөхөн халдвар авсан байхыг хэн ч үгүйсгэхгүй. Халдвар авуутаа л халуураад эхлэхгүй, нууц үе нь удаан үргэлжилнэ. Тиймээс өөрсдийгөө тусгаарлах нь зөв гэж харсан.

Биднийг ирэхэд хүүхдүүд эмээгийндээ очсон байсан тул эзгүй гэрт шууд таксидаж очоод л, тусгаарлачихсан. Хувцас хунар, ачаа бараагаа угааж, ариутгасан.

-Хоол хүнсээ цуглуулах гэхчлэн гадагшаа гарах ажлуудаа хэрхэн зохицуулж байна?

-Биднийг ирэхэд хөргөгч хоол, хүнсээр дүүрэн байсан л даа /инээв.сурв/. Гэхдээ сүүлийн өдрүүдэд ах, дүү нар Цагаан сарын бууз, салат дөхүүлж өгч байна. Гадаа ирч тавьчхаад, “Үүдэнд тань тавьчихлаа шүү” гээд утсаар залгаж хэлэхэд нь хаалгаа онгойлгоод л авчихдаг. Монголд ирээгүй удсан тул гадуур гарах, хөөцөлдөх ажил их байгаа ч хариуцлагаа ухамсарлаж байна.

-Танд ярилцлагаар дамжуулж хэлэх зүйл байна уу?

-Солонгост метроны буудал, дэлгүүр хоршоо гэх мэт олон хөлийн газар амны хаалт, гар ариутгагчийг үнэгүй тарааж байсан. Тэгтэл солонгос иргэдийн дийлэнх нь нэлээд назгай, амны хаалт зүгээгүй байх нь ажиглагдсан. Зарим нэг настай хүмүүс болон хүүхдүүд л зүүсэн байх жишээтэй. Гэтэл тэндэх монгол иргэд амны хаалтыг илүү тогтмол хэрэглэж байгаа нь харагдсан. Тиймээс Эрүүл мэндийн яамны цаг тутмын мэдээлэл Солонгост ч сайн хүрсэн шүү гэдгийг онцолмоор байна. Бид маш хариуцлагатай, ухамсартай байж чадаж байна. Цаашид ч мөн амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгахаа битгий мартаарай гэж манай гэр бүлийн зүгээс хүсэж байна. 

Цар тахлын хэмжээнд дэгдээд буй энэ аюулт өвчнөөр нэг ч монгол хүн битгий өвдөөсэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.
33 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ггннх
ггннх
2 сар 28, 2020 09:28

Мундаг гэр бүл байна, та бүхэнд аз жарг�##� хүсье

Би Монгол
Би Монгол
3 сар 9, 2020 01:20
Reply to  ггннх

Монголчуудад маань Хятад, Солонгос болон Азийн бусад орнуудаас хоцорч цагаан сар хийдэг маань их тустай боллоо доо. Цаг агаарын бүсийн хувьд ч энэ зөв юм.

Зочин
Зочин
2 сар 28, 2020 10:10

Aз жарг�##� хүсье

Зочин
Зочин
2 сар 28, 2020 10:19

Одоо хүүхдүүд нь мэдчихсэн байхаа

Зочин
Зочин
2 сар 28, 2020 10:24

Найз минь чимээ аниргүй сайхан жаргаж байгаан байна даа. Хэсэг сайхан амраад ав.

сонин хүмүүс
сонин хүмүүс
2 сар 28, 2020 10:52

хорио цээрт байгаа хүмүүс дээр энэ сэтгүүлч яваад очиж байгаа юм уу, энэ сэтгүүлч ажлынхаа газар, гэр бүлдээ очсон байгаа даа,

Зочин
Зочин
2 сар 28, 2020 19:23

Цахимаар асуусан гэсэн

Зочин
Зочин
2 сар 28, 2020 11:01

Өөрсдийгөө тусгаарлачихсан гээд байгааг ойлгоогүй юм уу? ярилцлагыг зөвхөн уулзаж авдаг гэж боддог юм болов уу? эсвэл та 50+ настай юм уу?

Зочин
Зочин
2 сар 29, 2020 18:22
Reply to  Зочин

50+ s deesh nasniixan g yum oilgoj medexgui gej bodoxoo bodooroi

Зочин
Зочин
2 сар 28, 2020 11:06

Tanai ger buld mash ih bayarlalaa . Mundag bn aa saihan setgel uujuu uhaantai saihan hosuudiin ger buld az jargal husie ee.

Бид
Бид
3 сар 9, 2020 01:22
Reply to  Зочин

Нээрээ Хятадтай цуг нэг хугацаанд цагаан сараа хийсэн бол мөн б�##�арах байжээ.

Зочин
Зочин
2 сар 28, 2020 11:09

Ухаантай , эх орон ,ард түмэнээ бодсон сайхан гэр бүлд баяр хүргэе аз жарг�##�аар бялхаж явахыг ерөөе.

Зочин
Зочин
2 сар 28, 2020 11:53

Дотроос оо тархахгүй байгаа дээрээ л гаднаас х�##�двартөй хүн авахгүй бол аоюрай гайгүй байх болов уу даа

Зочин
Зочин
2 сар 28, 2020 12:55

Удахгүй бүл нэмэх байх даа хөөрхий кк

зочин
зочин
2 сар 28, 2020 13:13
Reply to  Зочин

хэд хоног тэгэж л тоглох байх даа

Зочин
Зочин
2 сар 28, 2020 13:31

Mundag bn sh dee hun buhen iim hariutslagatai uhamsartai bval bid ene muuhai virusnees hol bn sh dee

Nxns
Nxns
2 сар 28, 2020 13:51

Odongiin maamuugaa xiij bgam bna. Bayar hurgey

уншигч
уншигч
2 сар 28, 2020 16:07

энэ хугацааг ашиглаад хуутэй болох хэрэгтэй юм бна даа

lolo
lolo
2 сар 28, 2020 17:06

uureg ni shuu dee od boloh geed l yadah um

Иргэн
Иргэн
2 сар 28, 2020 19:23

Таксины жолооч нь тусгаарласан болов уу

Зочин
Зочин
2 сар 28, 2020 19:30

yuund ni baharhaad bgn be 24n gedeg end id orgil ue eroos tiish yavah yosgui bsn shude teneg zuil hiichheed baharhaad busad ni saishaagaad

Зочин
Зочин
2 сар 28, 2020 19:31

geriin uudeer oroh hurtelee alham tutamdaa huntei taarch ed zuilsd hursen bga end namjtal yavaagui bsn bol harin baharham..deerees ni

Зочин
Зочин
2 сар 28, 2020 19:32

yamaruudiig ni hucheer tusgaaflaj horiood yamaruud ni ingeed gerte harichhaad darwalzaad ineegeed busdiig tavalaad suugaad bdgin

гантулга
гантулга
2 сар 29, 2020 00:31

Эргүү нар минь нэлээн хэд хоног бараг сар болж байж гэрээсээ гараарай. Битгий х�##�дварт өвчин тараачихаарай.

Зочин
Зочин
2 сар 29, 2020 07:48

Ene chini harin ch zugtaad gertee ochchihson bn shd,id orgil ued irchiheed shinjilgee ugduggui um bhdaa

Ганбат
Ганбат
3 сар 1, 2020 07:03

та бүхэнд эрүүл энхийг хүсие..

Зочин
Зочин
3 сар 1, 2020 22:31

Мундаг байна. Гэхдээ таксигаар харихдаа жолоочид х�##�даасан бол яахуу. Тэр жолооч олон хүнд үйлчилнэ, гэртээ харина, гадуур явна эрсдэл маш ө

зОЧИН
зОЧИН
3 сар 3, 2020 19:28
Reply to  Зочин

жолооч өөрөө хариуцлагатай бол яах ч үгүй.

Зочин
Зочин
3 сар 1, 2020 22:33
Reply to  Зочин

Х�##�двар аваагүй л байгаасаа даа аймаар эрсдэл чирж ирхийм даа.

badamaa
badamaa
3 сар 2, 2020 13:33

mundag uhamsartai ger bvl bn. tanai ger bvld mash ih bayrlalaa. hvn bolgon ta 2shig bwl mongol uls maani ene muuhai ymiig dawaad l garna daa

Zochin
Zochin
3 сар 4, 2020 15:44

Amjilt???????? ger buld ni az jargal eruul enhiig husey????????????

Зочин
Зочин
3 сар 5, 2020 18:02

мэдээ тавигдаад хүүхдүүд нь мэдээд очсон байна лээ

зочин
зочин
3 сар 6, 2020 13:14

ХҮРГЭЖ ӨГСӨН ТАКСИЙН ЖОЛООЧИД ЮУ ГЭСЭН БЭ? ХЭРЭВ ӨВЧТӨЙ БСАН БОЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД ТЭР ТАКСИЙН ЖОЛООЧ ӨВДӨНӨ. ТЭР ХҮН ТУХАЙН ӨДӨР ХИЧНЭЭН ХҮН ТЭЭВЭРЛЭСЭН БОЛ Тэр жолооч тухайн өдөр хичнээн хүнд үйлчилсэн бол

Холбоотой мэдээ

Back to top button