НийгмийнНИЙГЭМ

АНХААРАХ СЭДЭВ: Түрээслэгчид туйлдаж байна

Титэм вирусийн өвчлөл дэлхий дахинд хурдацтай тархаснаар улс орон бүр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа. Манай улсын хувьд ч эртнээс хөл хориог тогтоож, дорвитой алхамуудыг цаг алдалгүй хийснээр өнөөдөр титэм вирусийн тохиолдол бүртгэгдээгүй орнуудын тоонд багтаад буй. Гэвч өдрөөс өдөрт нэмэгдэх энэ цар тахал хэзээ намжих нь одоогоор тодорхойгүй. Нөхцөл байдлыг хараад байхад хөл хорио цаашид ч сунгагдаж магадгүй гэх.

Бизнес эрхлэгчдийн 80 орчим хувь нь түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулдаг

Өнөөдөр айл бүрт хувиараа бизнес эрхэлж, ам бүлээ цор ганцаар тэжээж яваа олон хүмүүс бий. Тэдний ихэнх нь буюу 80 орчим хувийг түрээсийн талбайд үйл ажиллагаагаа явуулдаг бизнес эрхлэгчид эзлэх аж. Хөл хорио тогтоосноос болж өдрийн ашиг орлогоо алдаж дэмий л банкны хүү, түрээсийн төлбөрөө төлөх гэсээр дампуурах дээрээ тулаад байгааг түрээслэгчид хэлж байлаа.

Нөгөөтээгүүр өнөөдөр /2020.02.29/-нд хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд зах, худалдааны төв, үйлчилгээний газруудад худалдаа, үйлчилгээний чиглэлээр түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан албан татварыг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Гэхдээ энэ нь зөвхөн түрээсийн төлбөрөө буулгасан түрээслүүлэгчдэд хамааралтай юм.

Харин АН-ын зөвлөлөөс банкны зээлийн хүүг бууруулах, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, түрээсийн төлбөрийн асуудлыг /2020.03.05/-ны өдрийн дотор шийдэх, шаардлагатай тохиолдолд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах шийдвэрийг гаргасан.

Засгийн газрын хуралдааны шийдвэрт ТҮРЭЭСЛЭГЧИД дараах байр суурьтай байна

“Grand Plaza ” худалдааны төвийн түрээслэгч Ж:

Би бэлэн хувцасны чиглэлээр 48 м2 талбайг хоёр сая 880 мянган төгрөгөөр түрээслэдэг. Хөл хорио тогтоосноос хойш үйлчлүүлэгчдийн хөл татарч, түрээсээ төлөхөд хүндрэл учраад байна. Тогтмол орлогогүй үед 20 хувийн татвар мэдээж нэмэртэй ч, юу ч болохгүй юм. Хөл хорионы үед хүнгүй хэрнээ үйл ажиллагаа явуулахад ч утгагүй байна. Түр хугацаанд түрээс, банкны зээлийг тэглэдэг бол хичнээн сайхан бэ.

“Gem mall ” худалдааны төвийн түрээслэгч Э:

Би хүүхдийн тоглоомын тасагт 55 м2 талбайг нэг сая 925 мянган төгрөгөөр түрээслэж байгаа. Сарын түрээснээс гадна бизнесийн зээл, өрхийн хэрэгцээгээ залгуулах гэж хүргэлтээр бараагаа түгээж өдөр хоногийг аргацааж байна. Энэ сар түрээсийн 20 хувийг хөнгөлнө гэсэн. Бага ч гэсэн нэмэртэй шүү дээ. Хөл хорионы хугацаанд түрээсийг бүр мөсөн цуцална гэдэг бас хэцүү. Түрээслэгч тал нь цаанаа бас л амьдралтай, зээлтэй болохоор амаргүй. Харин арилжааны банкууд тодорхой хугацаанд зээлээ царцаах замаар бизнес эрхлэгчдээ дэмжвэл сайхан байна.

Түрээслэгчдэд тулгамдаад буй эл асуудлаар Супер Рубин ХХК -н захирал Э.Халиун, Монгол улсын ерөнхий сайд У. Хүрэлсүхд 150 гаруй түрээслэгчдийн гарын үсэг бүхий албан бичгийг хүргүүлээд байгаа. Тэрээр:

Монгол улсын зах зээлийн томоохон хувийг эзлээд буй зах үйлчилгээний газраас эхлээд тансаг зэрэглэлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлж буй жижиг дунд бизнес эрхлэгчид бид болон бидний ажилтан албан хаагчид түүний ар гэрийнхэнд сөргөөр нөлөөлж байна. Эргэлтийн орлогоор өдөр тутмын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажилчдын цалин, компанийн үйл ажиллагааны түрээс, банкны зээл, нийгмийн даатгал, татвараа төлдөг бидэнд асар хүнд тусч байна.

Энэ давагдашгүй хэний ч тооцоолж төлөвлөөгүй хүчин зүйлсээс болон дундаж давхрагын ард иргэд жижиг дунд бизнес эрхлэгчид хохирч хоолгүй, бизнесгүй болохыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна! Хятад, Хонг Конг зэрэг улс орнууд бизнес эрхлэгчидээ дэмжин онцгой байдлын хүрээнд түрээсийн төлбөрийг ихэнхи газар “тэглэн” ажиллаж байгааг харахад сайхан байна. Жижиг дунд бизнес эрхлэгчид, дунд давхрагын ард иргэд биднийг Та дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Улс орны хувьд ч засгийн газраас гаргасан шийдвэрүүдтэй холбоотойгоор санхүүгийн алдагдалд ороод буй. Хэдий тийм ч энэ хүнд цаг үед улсаас бизнес эрхлэгчид, ард иргэдээ дэмжиж асуудлыг хамтдаа даван туулвал, удахгүй бүх зүйл сайхан болох нь дамжиггүй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нэрмаа
Нэрмаа
2020-02-29 13:23

Банкууд зээлээ царцаах бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Нэрмаа
Нэрмаа
2020-02-29 13:30

Түрээслүүлэгчдийн түрээс бууруулсан хувь хэмжээг харьцуулж,татвараас чѳлѳѳлѳх хувийг тогтоох нь шударга шүү дээ

зочин
зочин
2020-02-29 13:31

Зээл турээсийг тэглэх биш царцаах сан�##�ыг дэмжээсэй дээ

Холбоотой мэдээ

Back to top button