“COVID-19” халдвар МАШ ӨНДӨР эрсдэлтэй түвшинд шилжлээ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) дэлхий даяар тархаад буй “COVID-19” эрсдлийн үнэлгээг “өндөр” түвшнээс “маш өндөр” түвшин болгон ахиулж байгааг өчигдөр /2020.02.28/ зарлажээ.
Түүнчлэн ДЭМБ “COVID-19” халдварыг “цар тахал” гэж албан ёсоор нэрлэхэд эрт байгааг өчигдөр Женев хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
“Хэрэв ингэж нэрлэвэл манай гарагийн хүн бүхэн “COVID-19” вирусийн аюулд ойрхон байгааг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно” гэж тус байгууллагын хөтөлбөрийн захирал Майк Райан хэлжээ.
БНСУ-д сүүлийн байдлаар 2,300 гаруй хүн халдвар аваад байгаа бол Иран улсад хамгийн багадаа 34 хүн нас бараад байгаа юм.
Ойрх Дорнодын “COVID-19” голомт болоод байгаа Иран улсаас гаралтай 97 халдварын тохиолдол дэлхийн 11 улсад бүртгэгджээ. Тус улсын төрийн дээд албан тушаалтнууд хүртэл халдвар аваад байна.
Мөн Европын хамгийн халуун цэг болоод байгаа Итали улсад өчигдрийн байдлаар халдварын 888 тохиолдол бүртгэгдэж, 21 хүн нас бараад байна.
ЭХ СУРВАЛЖ: reuters.com











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.