ДЭЛХИЙНийгмийнЭРҮҮЛ МЭНД

ЦАГИЙН ХЭЛХЭЭ: Титэм вирус улс орнуудад хэрхэн тархсан бэ

Ковид-19 вирус нь анхны тохиолдлоос өнөөдрийг хүртэл дэлхийн 85 мянга гаруй хүнд халдварлаж, 2900 хүний амь насыг авсан байна

2019.12.31

БНХАУ-ын Хубэй мужийн нийслэл болох 11 сая хүн амтай Ухань хотод, ер бусын уушгины хатгалгаа бүхий хэд хэдэн өвчний тохиолдлыг ДЭМБ-аас мэдэгдэв. Вирус нь мэдэгдэхгүй байсан.

2020.01.01

Уушгины хатгалгаа авсан хүмүүс Хуанан хотын далайн бүтээгдэхүүний бөөний төвд ажиллаж байсныг илрүүлэв.

Эрүүл мэндийн байгууллагынхан өдрөөс өдөрт нэмэгдэх тус вирусийн өвчнийг илрүүлэхээр ажиллаж байх хооронд тус вирусээр өвчлөгсдын тоо хэдийн 40 давжээ.

2020.01.05

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тус өвчин нь 2002-2003 онуудад 770 гаруй хүний амийг авч одсон БНХАУ-аас гаралтай Сарс вирустэй төстэй болохыг зарлав.

2020.01.07

Тус вирус нь Сарс вирустэй төстэй бөгөөд ханиадны шинж тэмдгээр хүндэрч байгааг олжээ. Ингээд тус вируст коронавирус хэмээх шинэ нэршлийг өгөв.

Коронавирус нь халдвартай хүнийг ханиаж найтаах үед цацарсан шүлсээр дамжин дараагийн хүнд халдварлаж буйг илрүүлэв.

2020.01.11

БНХАУ нь коронавирусээр амь насаа алдсан гэх анхны тохиолдлыг зарлав. Далайн захаар үйлчлүүлсэн 61 настай эр эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх явцад сайжрахгүй байсаар /2020.01.09/-ний өдөр зүрхний дутагдлаар таалал төгсжээ.

2020.01.13

ДЭМБ-аас БНХАУ-аас гадна Тайланд улсад тус вирусийн анхны тохиолдол илэрснийг мэдэгдэв. Вирусээр өвчилсөн эмэгтэй Ухань хотод зорчсон түүхтэй байна.

2020.01.16

Япон улсын Эрүүл мэндийн яамнаас БНХАУ-д зорчоод ирсэн эрэгтэй коронавирусийн халдвар авсныг зарлав.

2020.01.17

БНХАУ-ын Ухань хотод коронавирусээр гуравдахь хүн нас барахад, АНУ-ын Эрүүл мэндийн байгууллагаас Ухань хот руу зорчсон иргэдийн нислэгийн түүхийг шалгаж эхлэв.

АНУ, Непал, Франц, Австрали, Малайз, Сингапур, Өмнөд Солонгос, Вьетнам, Тайвань улсууд коронавирусээр өвчилсөн тохиолдлуудыг зарлав.

2020.01.20

БНХАУ-д гурван хүн нас барж, 200 гаруй тохиолдол бүртгэгдэв. Энэ удаа халдвар авагсад зөвхөн Хубэй муж бус Бээжин, Шанхай, Шэньжэнь хотуудад ч мөн илрэв.

Үүний зэрэгцээ, БНХАУ-ын халдварт өвчин судлалын мэргэжилтэн, CCTV-гээр коронавирусийн өвчлөл цагаан сарын баяраар тархах вий хэмээх сэрэмжлүүлгийг иргэдэд өгсөн.

Азийн орнууд вирусийн тархалтыг таслан зогсоох арга хэмжээнүүдийг эрчимжүүлж, БНХАУ-ын өндөр эрсдэлтэй бүс нутгаас ирсэн бүх нисэх онгоцны буудлуудад үзлэг шалгалтыг хийв.

2020.01.22

БНХАУ-д халдвар авагсдын тоо 550-д хүрч, 17 хүн нас барав. Европын ихэнх орнууд Уханиас ирэх нислэгүүдээ шалгаж эхлэв.

2020.01.23

Ухань хотод хөл хориог тавьж, хот хуу орох гарах хөдөлгөөнийг битүүмжлэн хаав. Сэжигтэй иргэдийг тусгаарласан.

Хубэй мужийн Сиантао болон Чиби хотуудад коронавирусийн сэжигтэй тохиолдлууд илэрсэн.

Хубэй мужаас өөр хотод коронавирусээр хүн нас барахад, Бээжин хот цагаан сарын баярыг тэмдэглэхийг хориглов.

2020.01.24

БНХАУ-ын Засгийн газраас коронавирусээр 26 хүн нас барж, 830 хүн халдвар авсныг зарлав.

Дэлхийн 13 орны 41 сая хүмүүс Хубэй муж руу хөл хорио тогтоож эхлэв.

Шанхайн Диснейланд хаагдаж, бусад хотууд зугаа цэнгэлийн газруудыг хаахаа мэдэгдэв. Бээжин хот Их цагаан хэрэм болон бусад алдартай газруудыг хаах болсноо мэдэгдэв.

2020.01.25

Хубэй мужийн таван хот хөл хориог тогтоов.

Хонконг халдварт вирусийн онц дэглэмд шилжиж, Цагаан сарыг тэмдэглэхийг хориглов.

2020.01.26

Амиа алдсан хүний тоо 56 болж, халдвар авагсдын тоо 2000-д хүрэв. Хонконг Диснейланд, Далайн парк зэрэг паркуудыг хаав.

АНУ, Тайвань, Тайланд, Япон, Өмнөд Солонгос улсуудад коронавирусийн шинэ тохиолдлууд бүртгэгдэж эхлэв.

2020.01.27

БНХАУ-д амь үрэгдэгсдийн тоо 106, халдвар авагсдын тоо 4515 болов. Үүнээс нас барагсдын 100, халдвар авагсдын 2714 тохиолдол тус тус Хубэй мужид бүртгэгдсэн. Халдвар авагсдын тоо өмнөх өдөр нь 1423 байсан байна.

2020.01.30

ДЭМБ коронавирусыг дэлхийн хэмжээнд онц байдал зарлав. БНАУ-д амь үрэгдэгсдийн тоо 170 болж, 7,711 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд уг вирус 31 мужид тархжээ.

Энэтхэг, Филиппин улсуудад халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдэв.

2020.01.31

БНХАУ-д коронавирусээр өвчлөгсдийн тоо 9809 болж, ОХУ, Испани, Швед, Их Британи улсуудад вирусийн анхны тохиолдол тус тус бүртгэгдэв.

2020.02.01

БНХАУ-д амь үрэгдэгсдийн тоо 259 болж, тус улсад 11,791 хүн халдвар авсан болохыг БНХАУ-ын Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэв.

Австрали, Канад, Герман, Япон, Сингапур, АНУ, АНЭУ, Вьетнамд шинэ тохиолдлууд бүртгэгдэв.

2020.02.02

БНХАУ-аас гадна анхны үхэл Филиппинд бүртгэгдэв.

Хятадад амиа алдагсдын тоо 304 болж, 14,380 халдвар авсан байна.

2020.02.03

БНХАУ-д нэг өдрийн дотор 57 хүн нас барснаар амиа алдагсдын тоо 361 болж, халдвар авагсдын тоо 17 205 болов.

2020.02.04

БНХАУ-д амиа алдагсдын тоо 425 болж, халдвар авагсдын тоо 20438 болов. Хонгконг, Бельгид коронавирусээр тус тус нэг хүн нас барснаар дэлхийн хэмжээнд нийт 427 үхэл бүртгэгдэв.

2020.02.05

АНУ-аас коронавируст эмчилгээ байхгүй болохыг зарлав.

БНХАУ-д 490 хүн нас барж, халдвар авагсдын тоо 24,324 болов.

2020.02.06

БНХАУ-д 563 хүн нас барж, халдвар авагсдын тоо 28,000 болов.

Үүний зэрэгцээ Европт халдвар авсан хүмүүсийн тоо 30-д хүрсэн талаар Малайзын хэвлэлээр мэдээлэв.

2020.02.07

Хамгийн анх коронавирусийн сэрэмжлүүлгийг хүмүүст өгсөн эмч Ли Вэнлян нас барж, Хонконг хорио цээрийн дэглэм зөрчсөн хүнийг шоронд хорих тухай сэрэмжлүүлгийг иргэдэд өгөв.

БНХАУ-д амь үрэгдэгсдийн тоо 636-д хүрч, халдвар авагсдын тоо 31,161 болов. Тус улсын судлаачид коронавирусийг амьтнаас хүнд халдсан байж болзошгүй нөхцөл байдлыг иргэдэд мэдээлэв.

2020.02.08

АНУ-ын иргэн Ухань хотод нас барав.

Коронавирусийн халдвартай байж болзошгүй хэмээн сэжиглэгдсэн 60 настай япон залуу Ухань хотын эмнэлэгт нас барсныг Япон улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ.

БНХАУ-д амиа алдагсдын тоо 722-д хүрч, 34,546 халдвар авсан нь тогтоогджээ.

2020.02.09

БНХАУ-д амь үрэгдэгсдийн тоо 2002-2003 онд гарч байсан САРС-ийн тархалттай харьцуулахад 811 хүн нас барж, 37198 халдвар авсан байна.

ДЭМБ-ын мэргэжилтнүүдээр ахлуулсан шинжлэх ухааны баг БНХАУ руу явав.

2020.02.10

БНХАУ-д 908 хүн нас барж, нийт 40,171 халдвар авсан байна.

БНХАУ-ын ерөнхийлөгч Си Зиньпин тархалт эхэлснээс хойш анх удаа олон нийтийн өмнө гарч, Бээжингийн эмнэлэгт очиж, вирусийн эсрэг хамтдаа тэмцэхийг уриалав.

2020.02.11

ДЭМБ шинэ коронавирусийг "COVID-19" гэж нэрлэнэ хэмээн зарлав.

Энэ хооронд Хятадад нас баралт 1016 хүрч, 42,638 халдвар бүртгэгдсэн байна.

2020.02.12

Ёкохама руу хөдөлсөн "Diamond Princess" аялалын хөлөг онгоцонд 175 хүн халдвар авсан гэж Японы эрүүл мэндийн яамнаас мэдэгдэв.

БНХАУ-д амь үрэгдэгсдийн тоо 1111-д хүрч, 44653 халдвар бүртгэгдсэн байна.

2020.02.13

Хойд Солонгос улс нь COVID-19 өвчтэй гэж сэжиглэгдэж байгаа гадаадын бүх зочид болон бусад хүмүүст нэг сарын хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоосныг Солонгосын төв мэдээллийн агентлагаас мэдээлэв.

БНХАУ-д амь үрэгдэгсдийн тоо 1300-д хүрч, 60,000 орчим хүн халдвар авсан байна. Үүний зэрэгцээ Япон улсад COVID-19 вирусийн улмаас анхны хүн нас барав.

2020.02.14

Африк тивд вирусийн халдвар авсан анхны улс Египт болов. Европын орнуудаас Франц улсад вирусийн улмаас анхны хүн нас барав.

Хятад улс 1400 хүн амиа алджээ.

2020.02.15

БНХАУ-д амиа алдагсдын тоо 1500 давж, 66,492 хүн халдвартай болохыг тогтоов.

АНУ, Японы аяллын хөлөг онгоцонд хорио цээрт орсон иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэв.

2020.02.16

Тайвань улсад 60 орчим насны таксиний жолооч эр вирусийн халдвараар нас барсан нь анхны тохиолдол болов.

БНХАУ-д 1665 хүн нас барж, халдварын тоо 68,500 болжээ.

2020.02.17

БНХАУ-д 1770 хүн нас барж, 70.548 хүн халдвар авсан байна.

Япон улс хорио цээртэй Diamond Princess аялалын хөлөг онгоцонд вирусийн 99 шинэ тохиолдол илэрснийг мэдэгдэв.

2020.02.18

БНХАУ-д 1868 хүн нас барж, 72,436 халдвар авсныг мэдээлэв.

Үүний зэрэгцээ ОХУ /2020.02.20/-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын иргэдийг улсдаа нэвтрэхийг хориглох болсноо мэдэгдэв.

2020.02.19

Иранд ковид-19 вирусийн анхны нас баралт илэрснээс хэдэн цагийн дараа ахин хоёр хүн нас барсныг зарлав.

БНХАУ-д 74,185 халдвар бүртгэгдэж, 2,004 хүн нас баржээ.

2020.02.20

Өмнөд Солонгос улсад коронавирусийн анхны нас барсан тохиолдол бүртгэгдэв.

Энэ хооронд Хятад улсад амиа алдагсдын тоо 2111-д хүрч, нийт тохиолдлыг тоо 74,576-д хүрчээ.

2020.02.22

Өмнөд Солонгос улсад нэг өдрийн дотор 229 вирусийн шинэ тохиолдол бүтгэгдэв.

Итали улс вирусээр хоёр хүн нас барсныг мэдээлсэн бол Иран улс 10 хүнд халдварлаж таван нас баралт бүртгэгдсэнийг хэлэв.

БНХАУ-д шинэ халдвар авагсдын тоо эрс буурч 397 тохиолдол бүртгэгджээ.

2020.02.25

Ираны эрүүл мэндийн сайдын орлогч коронавирусийн дэгдэлтийн тухай мэдээлэл хийв. Тус улсын албан ёсны мэдээгээр 15 хүн нас барж 95 тохиолдол бүртгэгджээ.

Үүний зэрэгцээ, БНХАУ-д шинэ тохиолдлын 518-аар нэмэгдэж, нас баралт 71-д хүрэв. Өмнөд Солонгосын шинэ тохиолдлууд 977 болж, Итали улс 229 болжээ.

2020.02.29

Өмнөд Солонгос улсад өдөрт хамгийн их буюу 813 шинэ тохиолдол бүртгэгдэж, 43-хүн нас баржээ.

Үүний зэрэгцээ Катар улс тус улсад анхны тохиолдлыг баталлаа.

ЭХ СУРВАЛЖ: https://www.aljazeera.com/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button