НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Онцгой, эмнэлэг, цагдаагийн машины дугуйг үнэгүй засаж буй дугуй засвар

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллоос Улаанхуарангийн эцэс рүү уруудах замд “Корона дугуй засвар” хэмээх шар самбарыг өмнөө тавьсан, кантейнер бүхий жижигхэн засварын газар биднийг угтлаа. Шар самбар дээр Цагдаа, Эмнэлэг, Онцгой байдлын ажилчдын дугуйг ҮНЭГҮЙ засна гэсэн байв. Хажуу буландаа олгой хаймаруудыг уул мэт овоолсныг харахад олон үйлчлүүлэгчтэй басхүү чамгүй удаан үйл ажиллагаагаа явуулж буйг нь илтгэнэ.

Цагдаа, Эмнэлэг, Онцгой байдал гээд бэлэн байдалд ажиллаж буй ажилчдын дугуйг ҮНЭГҮЙ засна

Биднийг очиход залуус ажилдаа аль хэдийнэ орсон, машины дугуйг хийлж байгаа харагдав. Тав орчим минут хүлээсний дараа түүний ажилтай танилцаж, ажлын байрнаас нь дараах сурвалжилгаа бэлтгэлээ.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Талбай болон тог ашигласны төлбөрт сард 270 орчим мянган төгрөг өгдөг

Залуус тус засварын газраа нээгээд 7 сар болжээ. Кантейнер, байшин нь тэднийх боловч, байрлаж буй газар нь түрээсийнх гэнэ. Тэд сарын түрээсэнд 200 мянгыг харин тогны зарцуулалтад 60-70 мянгыг тус тус өгдөг гэв. Засварын байрны халаалтыг зуухаар шийдсэн бөгөөд шахмал түлшээр халаадаг.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Тус газар дугуйг 500 төгрөгөөр хийлж, харин нөхөлтийг 3000 төгрөгөөр хийдэг. Өдөрт дунджаар 15-20 үйлчлүүлэгч тэднийхээр үйлчлүүлдэг. Зарлал мэдээллийг тарааснаас хойш албан хаагчид ч мөн дугуйгаа нөхүүлэхээр ирж байгааг онцлов.

Дугуй засварын дотогш ороход давчуу зайд дугуйн олгой хаймрыг обудаас нь салгах төхөөрөмж суурилуулжээ. Хэдий жижигхэн ч, энэ өрөөнд тэднийг ажлаа хийхэд нь туслах бүх багажийг агуулсан харагдана.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Болгоомж алдвал гараа ноцтой гэмтээж мэднэ

Нэг дугуйг засахад гэмтлээсээ шалтгаалаад дунджаар 5-15 минутыг зарцуулдаг. Машинаас гадна дугуй засахад гар ажиллагаа ихээхэн шаарддаг учраас болгоомж алдвал гараа ноцтой гэмтээж ч мэднэ гэв.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Дугуй засварын газрын ажилтан С.Алтанхуяг:

Улс оронд коронавирусийн аюулт тахлыг оруулж ирэхгүйн тулд цагдаа, онцгой, эмнэлэг, мэргэжлийн хяналт гээд албаныхан маань нойр хоолгүй зүтгэж, иргэдийнхээ төлөө хөдөлмөрлөж байна. Тиймээс иргэд бид ч гэсэн өөрсдийн чадах зүйлээр тэдэнд тус болбол, улс эх орныхоо төлөө иргэний үүргээ биелүүлж буй хэлбэр гэж хувьдаа боддог. Тиймээс Б.Алдар ахынхаа удирдлага дор хамтдаа засварын газраараа дамжуулан, тэдгээр хүмүүст талархсан сэтгэлээ илэрхийлэхийг хүссэн юм. Зарлал самбарыг тавьсны дараа албан хаагчид ирж үйлчлүүлсэн. Хариу талархлыг ч мөн багагүй сонслоо. Ажлаа хийхэд ч урамтай сайхан байна.

Бид энэ засварын газраа ажиллуулаад долоон сар болох гэж байна. Урьд нь бид дугуй засвар ажиллуулж үзээгүй, ажиллуулъя ч гэж бодож байсангүй. Гэнэт л ийм шийдвэрийг гаргасан. Ажлаа гололгүй, хүн бүрт сэтгэлээсээ үйлчлэхийг, хандахыг хичээдэг. Тийм болохоор ч тэр үү манай засварын газрыг мэддэг, урьд нь үйлчлүүлж байсан хүмүүс дахин ирдэг.

Самбараа гаргахдаа л дугуй засвараа КОРОНА гээд нэрлэчихсэн. Хүмүүс гайхаж их асуудаг

Залуус онцгой үед өөрсдийн чадах зүйлээр эх орон ар иргэддээ бага ч болов дөмөг тус үзүүлэхээр өглөөний 09.00 цагаас үдшийн 23.00 цаг хүртэл засварын газраа ажиллуулж байна. Хэрвээ та машиныхаа дугуйг засуулах, хийлүүлэхээр зорьж яваа бол Б.Алдар, С.Алтанхуяг нарын ажиллуулж буй Корона дугуй засварыг зориорой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-03 11:59

Сайхан з�##�уу�####�а баярл�##�аа.
"Ийм з�##�уучуудтай бол тэр соци�##�изм гэгчийг дор ны барыж орхих юмсан" - Анхны �##�хам kиноноос иш татав.

123
123
2020-03-03 12:17

Болоо ш тэ баяр хүргий

petcom
petcom
2020-05-25 15:28

У Вас телефон все время занят, перезвони&#

Холбоотой мэдээ

Back to top button