Сурвалжилга, Нийтлэл

Монголд 2000 онд нэвтэрч, БНСУ-д коронавирусийн халдвар “тараасан” ШИНЧОНЖИ урсгал

Дэлхий нийтэд аюулын харанга болоод буй “COVID-19” халдвар БНСУ-д хурдацтай тархаж байна. Ердөө сар гаруйн хугацаанд тус улсад 400 гаруй хүнд халдварлаж, 22 хүн нас баржээ. Ийнхүү БНСУ БНХАУ-ын дараа орох томоохон голомт болоод байна.

БНСУ дахь “COVID-19” халдварын голомт болоод байгаа Шинчонжи (Шинэ газар, тэнгэр) сүм өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дунд хүртэл Хятадын Ухань хотод үйл ажиллагаа явуулж байсан тухай South China Morning Post мэдээлсэн. Ухань хот дахь Шинчонжи сүмд 200 орчим итгэгч байсан ба тэд арванхоёрдугаар сарын сүүлээр халдварын сургаар үйл ажиллагаагаа зогсоож, ихэнх нь Ухань хотоос өөр бүсэд үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ. БНХАУ-д Шинчонжи итгэгч нар нийт 20,000 орчим бий.
2019 онд энэхүү урсгалыг Хятад улс хууль бус гэж үзэж, албан ёсоор хориглосон байдаг. Гэвч тэд нууцаар Хятадын Ухань хотод үйл ажиллагаа явуулж байсан гэж South China Morning Post мэдээлсэн байна. 

БНСУ-д халдварын голомт болж буй газар нь Тэгү хот, Гёнгбук муж юм. Тэр дундаа Тэгү хотын Шинчонжи сүмийнхэн халдвар тараасан гол буруутан болж, адлагдаад буй. Тус улсын нийт халдварын 70 орчим хувийг Шинчонжи сүмээс халдвар авагсад эзэлж байгаа юм.

ШИНЧОНЖИ СҮМИЙН ҮНДЭСЛЭГЧИД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭВ

Сөүл хотын захирагч Пак Вон Сүн халдварт өвчний тархалтын эсрэг тус сүмийн удирдлагууд эрх баригчидтай илүү ойр хамтран ажилласан бол олон хүний амийг аврах боломжтой байсан гэж үзжээ. Иймд тус сүмийн үндэслэгч И Ман Хи болон бусад 12 удирдагчийг халдварт өвчинтэй тэмцэх Засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулж, тоо баримтаа нуун дарагдуулж, олон нийтийн эрүүл мэндэд заналхийлсэн хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Түүнчлэн тус сүмээс 317,320 гишүүний нэрсийн жагсаалтыг гаргаж өгөхөөс татгалзжээ. Улмаар удаа дараа шаардлага хүргүүлсний эцэст холбогдох баримт бичгүүдийг гарган өгсөн ч тэдгээрийн мэдээлэл нь зөрүүтэй, алдаатай байсан нь вирусийн эсрэг тэмцэх ажилд маш их саад учруулсныг прокурорын газраас мэдээлсэн юм.

Үүний дараа И Ман Хи хэвлэлийн хурал зарлаж, БНСУ-ын ард иргэдээс өвдөг сөгдөн уучлалт гуйжээ. Өдгөө 89 настай тэрбээр “Энэ бүхэн санаатай үйлдэл байгаагүй. Ийм олон хүнд халдвар тархана  гэж төсөөлөөгүй. Бид маш их хичээсэн ч урьдчилан сэргийлж чадсангүй. Цаашид халдварын цар хүрээг бууруулахын төлөө эрх баригчидтай хамтран ажиллаж, хүн хүч болон эд материалын дэмжлэг үзүүлэх болно” гэжээ.

ШИНЭ ТЭНГЭР, ГАЗАР ГЭЖ ЮУ ВЭ?

И Ман Хи гэгч 1980-аад онд анх энэ бүлгэмээ байгуулжээ. Тэрээр 144 мянган итгэгчтэй болбол сүнслэг ертөнцтэй нэгдэн, махан бие үхэхгүй гэсэн нөхцөл тавьсан ертөнцийн төгсгөлийг баримталдаг байна. Улмаар хүмүүст аврал гэсэн үзлийн тухай ярьж, энэ тоонд орох хэрэгтэй, орсон бол гарч болохгүй гэх сургаалыг номлодог. Үүнийгээ хүчээр шахан тулгаж, төөрөгдүүлдэг аж. И Ман Хи нь 1950-иад оны сүүлчээр Мүүнийн шашны лектор гаралтай Муг Ёндигийн “Хоёр дахь мягмар гараг” цуглаан, Бэйг Манбуны “Сардей” цуглаанд 12 элчээр итгэлийн амьдралаа үргэлжлүүлж байжээ. Улмаар 1980-аад оны эхээр Шинэ тэнгэр газар бүлгэмээ байгуулсан. Өмнөд Солонгост шуугиан тарьж, гишүүдийн ихэнх нь амь насаа алдсан, залуус нь сургуулиа хаяж, иргэд нь ажлаа орхих зэрэг олон сөрөг нөлөө илэрч байсан түүхтэй. 

Христийн шашны гаж урсгал нь  Ким Бэгмүйнээр дамжуулан байгуулагдаж цаашид Мүн Сонмён, Пак Тайсэн зэрэг даган дуурайгчдаар үргэлжилж өнөөгийн шинэ тэнгэр газар, мүүний шашны JMC зэрэг урсгал гарч ирсэн байдаг. Тэд “Эцэг бурхан Есүсийг бид урьд нь харж чадаагүй боловч одоо бид багшаараа дамжуулан ийнхүү харж байна” хэмээн хүмүүст итгүүлэхийг хүсдэг. Мүүн тэргүүтэй эдгээр урсгалууд нь шашин биш. Эдгээр гаж урсгалууд 1950-иад оны эхэн үед Солонгосын нийгмийн дотоод үймээн самууныг далимдуулан Христийн номлолыг гуйвуулж эмзэг бүлгийн иргэдийг өөртөө татан элсүүлж байжээ. Уг урсгалыг Христийн шашныхан хүлээн зөвшөөрдөггүй “гаж буруу урсгал” хэмээн эрс үгүйсгэж эсэргүүцдэг аж.

МОНГОЛ ДАХЬ СҮМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Анх 1994 онд Монгол Улсад Япон улсын гэр бүлийн хоёр хүн орж ирснээр Мүүний урсгалын эхийг тавьсан. Эв Нэгдлийн хөдөлгөөн нэрэн дор үйл ажиллагаа явуулж, бүтцийн 18 байгууллагын сүлжээ бий болгож байжээ. Түүний дараа Шинэ тэнгэр, газар хэмээх урсгал нь Монголд 2000 оноос хойш нэвтэрсэн байна. Үнэгүй зүйлд дуртай гэнэн итгэмтгий монголчуудын занг ашиглан Англи, Солонгос хэл үнэгүй заана гэх нэрийдлээр хүмүүсийг хуурч, энэхүү шашиндаа элсүүлдэг байжээ. Ийнхүү 2000 оны эхэн үед хүн бүр л сүмд явж, “гэгээрч” байв. Өдгөө тэр үеийг бодвол итгэгчид цөөрсөн ч, одоо ч зарим хэсэг бүлэг гаж урсгалтнууд зөвшөөрөлгүй үйл ажиллагагаа явуулсаар байна.

2017 онд НИТХ-ын дэргэдэх шашны асуудал эрхэлсэн газраас Шинэ тэнгэр газар шашны үйл ажиллагаа явуулдаг “Цагаан сувд” гэх нэртэй сүмийн үйл ажиллагааг хаажээ. Тус сүмийнхэн “Манайх сүмийн чиглэлээр л үйл ажиллагаагаа явуулдаг. Хууль ёсны зөвшөөрөлтэй, албан ёсны байгууллага” гэх тайлбарыг өгч  байжээ. Шинэ тэнгэр, газар шашны үйл ажиллагаа нь  Монгол Улсын Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байгаа юм. Тодруулбал,

  • Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 3.7.5-д  “Сүм хийд нь тухайн шашны уламжлалт ёс дэгийг тусгасан дотоод журмыг чанд баримтлах бөгөөд Монголын ард түмний уламжлал, зан заншилд харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно”
  • Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн  3.7.7-д “Аливаа шашны байгууллага, лам санваартан өөрийн шашныг эс шүтэгчдэд үзэл номлолоо хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймрүүлэхийг хориглоно” гэж тус тус заажээ.

Хүн ямар шашин шүтэх, эс шүтэх нь тухайн хүний эрх. Монгол Улсын Үндсэн хуульд ч үүнийг заачихсан. Гэсэн ч Манай улс төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг 1991 онд баталснаас хойш нэг ч удаа нэмэлт өөрчлөлт хийгээгүй байна.

Түүнчлэн 2019 оны байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулж буй 364 сүм, хийд байгаагаас 196 нь Христийн сүм байна.

ГАЖ УРСГАЛТНУУДЫН ЗҮГЭЭС ХҮМҮҮСИЙН БОДОЛ САНААНД НӨЛӨӨЛДӨГ ЗУРГААН АРГА

Манай улсад хавар, намрын улиралд  гудамжинд ухуулах хуудас тарааж, айлын хаалга цохиж, мэдлэг хомс хүүхэд, залуусыг “ховсдох” тохиолдол цөөнгүй үзэгддэг. Тэгвэл үүнээс урьдчилан сэргийлж “гаж урсгалтнууд” хэрхэн үйл ажиллагаа явуулдаг болохыг хүргэхийг зорилоо.

Америкийн Калифорнийн их сургуулийн профессор, клиникийн сэтгэл судлаач  Маргарет Талер Сингер агсаны зарим шинэ шашны хөдөлгөөн, культийн /гаж, харгис урсгалын/ сөрөг номлол, үзэл санаа, зан үйл, үйл ажиллагааг судлан бичсэн “Бидний дунд буй Культууд” нэртэй ном бий. Тус номноос гаж урсгалынханы зүгээс гишүүдийнхээ бодол санаанд нөлөөлж, тэднийг өөрчилдөг онцлог зургаан аргыг  дараахи байдлаар тодорхойлж ангилсныг орчуулж, нэмэлт тайлбар, зурагтайгаар хүргэж байна. /Шашин судлаач С.Дэмбэрэл, Зураач Б. Нарантулга/

1.ШИНЭ ШАШНЫ ХӨДӨЛГӨӨНИЙ ГИШҮҮД ИХЭВЧЛЭН ЗАЛЬЖИН АРГААР ГИШҮҮД ЭЛСҮҮЛНЭ /DECEPTION/

Культийн гишүүд хүний эмзэг талыг мэдэрч “сайн ах, эгч, найз”-ын дүрд тоглон "хайр энэрэл, өгөөмөр сэтгэл, магтаалын үгээр бөмбөгдөж “зөөлөн аргаар” бүлэгтээ татна. Үнэгүй цай, кофе, хоолонд урьж, аялал зугаалганд хамт явахыг санал болгоно.

Шинэ шашны хөдөлгөөн нь маш олон холбоо, нийгэмлэг, сан, төрийн бус байгууллагын нэрээр халхавчлан үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрсдийн шашны номлол сургаал, зорилго, чиглэлийг шууд хэлэхгүй, тусгай мэдлэг, чадвар олгох яриа, лекц, сургалт зохион байгуулж байгаа гэх мэтээр хуурна.

Гол төлөв амьдралын бэрхшээлтэй тулгарч, ганцаардаж, зовж шаналсан хүмүүсийн эмзэг сэтгэлийг өлгөн авч тэднийг элэгсэг, энэрэнгүй, дотно, дулаан үгээр тайтгаруулан хуурч, танд нэг л олдох боломж хэмээн бодох тунгаах хугацаа өгөлгүй хурдан шийдвэр гаргуулж сүмдээ элсүүлэхээр шамдаж, ятгана. 

2.ШИНЭ ГИШҮҮДИЙГ НИЙГМЭЭС НЬ САЛГАЖ, ӨӨРЧЛӨХИЙГ ОРОЛДОНО /DESTABILIZATION/

Хувь хүнийг гэр бүл, найз нөхдөөс нь холдуулж, ахуй орчныг өөрчлөн сүмийн гишүүдийн хүрээлэлд авч, зарим тохиолдолд өмсөх хувцас, идэх хоолыг нь зааж “бодох сэтгэх үйлдлийг” нь хянана. Унтах, амрах цаг өгөхгүй байнга культийн/гаж урсгалын/ үйл ажиллагаа, номлол сургаалдаа оролцуулж завгүй, ажилтай байлгадаг.

Тухайн хүний сул талыг харилцан ярилцаж, асуулт тавих, анкет бөглүүлэх аргаар мэдэж авна. Энэ нийгэм харанхуй бүдүүлэг, шударга бус, чөтгөр шулам, сатаны хорлол болсон гэж итгүүлнэ. Сүмийн гишүүдээ ариун, гэгээрсэн, эзэн тэнгэрийн авралд ойрхон хэмээн итгүүлж бусдыг буруу номтон, чөтгөр сатантай зүйрлэж ойлгуулдаг.

Шинээр элссэн гишүүний асууж лавлах, тэдний номлол сургаал, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах тохиолдолд сүм дотор нь ганцаардуулан сэтгэл санаагаар унагаж, бусад бүх гишүүдийн өмнө гэмтэн болгодог байна. Хүний эргэлзэх, логик, шүүмжлэлт сэтгэлгээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг боогдуулж, удирдагчийн хэлсэн болгоныг үг дуугүй дагадаг болгож хувиргана.

3.ГИШҮҮДЭЭ БАЙНГА УДИРДАГЧААСАА ХАМААРАЛТАЙ БАЙЛГАЖ, АЙЛГАХ АРГА ХЭРЭГЛЭНЭ /DEPENDENCY AND DREAD/

Зарим культийн удирдагч  нь өөрийгөө гэгээрсэн их багш, ер бусын чадвартай, харь гаригийнхантай холбогдох чадвартай гэж өргөмжилнө.

Удирдагч нь өөрийгөө шашны ариун сударт заасан зөнч мэргэн, “элч” гэж гишүүддээ итгүүлэн номлолыг нь үг дуугүй дагахыг шаардана. Шинжлэх ухааны нэр барьсан хуурамч туршилт явуулж номлол, зан үйлээ аврал/гэгээрлийн хамгийн шилдэг арга хэмээн итгүүлж, эргэлзээгүй дагахыг шаардана. Тэд номлол сургаалдаа Чарльз Дарвин,  Зигмунд Фрейд, Макс Вебер гэх мэт сэтгэгчид, эрдэмтэдийн үзэл онолыг эш татан ашиглаж, итгэгчиддээ бид тэдний дэвшилтэт сэтгэлгээ, зам мөрөөр явж буй хэмээн ухуулдаг.

Тухайн хүнийг өөрийн гэсэн бодолгүй, удирдагчаасаа хараат, хүчгүй, сул дорой, айдасын байдалд оруулна.

4.ГИШҮҮДИЙГ ХУУЧИН АМЬДАРЛЫН ХЭВ МАЯГААС НЬ САЛГАН, ЗАН ЧАНАР, ҮЗЭЛ БОДОЛ, ЧИГ ХАНДЛАГЫГ НЬ ӨӨРЧЛӨХИЙГ ОРОЛДОНО /DISCONNECTION/

Шинэ гишүүний урд өмнөх амьдрал утга учиргүй, сэтгэл минь хорон санаагаар дүүрэн байсан гэдгийг хүлээн зөвшөөрүүлж, урдын амьдралыг нь хар өнгөөр будаж, элэг доог болгон доромжилж, хуучин амьдралын хэв маяг, зуршлаа орхин шинэ хүн болох ёстой гэж итгүүлнэ.

Амьдралд нь тохиолдсон урдын гэмт явдал, тэр байтугай дотоод сэтгэлдээ бодож явдаг/далд ухамсарт байдаг/ бодол, зүүдийг нь хүртэл бичүүлж гэм нүгэлтэн байсан гэж итгүүлж, байнга наминчлуулна. Гишүүдээ шинэ сүмийн гэр бүл, удирдагчийг үргэлж хүндлэн шүтэж, сайн гишүүн болохыг үргэлж тэдэнд сануулж, шагнал болон шийтгэлийн аргыг хэрэглэн тэднийг номхон дуулгавартай болгоно.

5.КУЛЬТИЙН ХЭМ ХЭМЖЭЭНД ТОХИРСОН ЁС ЖУРМЫГ ДАГАХЫГ ГИШҮҮДДЭЭ ШААРДАН, ШИНЭ ЗАН ЧАНАР, ҮЗЭЛ БОДОЛ, ХАНДЛАГАТАЙ ХУУРАМЧ ХУВЬ ХҮН БОЛГОН ХУВИРГАДАГ  /DEVELOPING THE CULT PSEUDO-PERSONALITY/

Гишүүдийг культийн номлол сургаал, үзэл номлолыг дагасан хуурамч хувь хүн болгон хувиргана. Тэд культийн үйл ажиллагаа, санхүүг дэмжихийн тулд гудамжнаас  “архи, тамхинаас гаргах төв, асрамжийн газарт хандив цуглуулж байна” гэж хүмүүст худлаа хэлж мөнгө цуглуулдаг. 

Зарим тохиолдолд гишүүддээ шинэ нэр өгч, шинэ хүн болгох зан үйл хийнэ. Номлол сургаалаа тусгай шинэ нэр томъёогоор зааж, түүнийг ойлгож, сэтгэж, амьдралдаа хэрэгжүүлэхийг шаардана.

Культийн гишүүд хоорондоо энгийн хүнд ойлгогдохгүй тусгай нэр томъёо, хэллэгээр харилцана. Бидний номлол, зан үйл онцгой ер бусын гэж итгүүлж, дадуулна. Тусгай мөргөл унших, тойрон бүжих, эргэлдэх, амьсгалаа түгжих, хэт амьсгалах, бясалгах, сэтгэл хөөрөлд оруулах, ховсын байдалд оруулах аргыг хэрэглэнэ.

6.ЯВЦУУ ХААЛТТАЙ ХҮРЭЭНД СЭТГЭЖ, БИЕ СЭТГЭЛЭЭ КУЛЬТДЭЭ ЗОРИУЛАХЫГ ШААРДАНА /DENIAL AND DEDICATION/

Номлол сургаалдаа чөлөөт, шүүмжлэлтэй, логик сэтгэлгээгээр хандахыг хязгаарлана. Бусдын итгэлд үнэмшлийг доорд үзэж, өөрсдийн итгэл үнэмшлийг төгс дээд гэх үзэл баримтална.

Культийн удирдагч нь байгаль, нийгмийн гамшигт үзэгдлийг жишээ татан номлол сургаалыг дагахгүй бол тэр мэт цээрлэл хүлээнэ гэж сүрдүүлнэ. Культээс гарах иргэдийг чамд удахгүй өвчин зовлон, гэнэтийн золгүй явдал тохионо, замаасаа няцлаа, буцаж муу замдаа орлоо гэж буруутгаж сүрдүүлнэ.

Дээр дурдсан шинэ шашны хөдөлгөөний гишүүддээ нөлөөлөх арга барил, үйл ажиллагаа нь зарим шинэ шашны хөдөлгөөнд харилцан адилгүй илэрч болох талтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
neg hun
neg hun
2020-03-03 08:32

bi ed nariig demjdeggui l dee. gehdee eguuriinhan yag iim hund hetsuu tsagt niigmiig buruu tiish ni turhirsan niitlel bichih shaltgaan yundv

Хариулт
Хариулт
2020-03-03 08:54
Reply to  neg hun

Эх орондоо колони вирус тараасан.Мөн хүний сэтгэл зүйд коронаагаас илүү аюултай сурт�##� ухуулага мунхаруулага хийдэгБичиж сэрэмжлүүлэг нь зөв

зОЧИН
зОЧИН
2020-03-03 19:21
Reply to  Хариулт

Бичих нь зөв.

Зочин
Зочин
2020-03-03 08:42

Хууль бусаар гаж урсг�##� орж ирсэнийг хууль цагдаа нь хаачихаад байхад дараа нь тэгээд ажлуулаад байдаг цагдаа нь өөрсдөө холбоотой бна л даа

Zochin
Zochin
2020-03-03 18:17
Reply to  Зочин

Avilgal avsan gesen ug.

Зочин
Зочин
2020-03-03 09:03

Dolgor.Бүхнийг мэддэг юм шиг бичихээ больчих л доо эх мэдэгч нараа.

Итгэгч бус хүн
Итгэгч бус хүн
2020-03-03 10:25
Reply to  Зочин

Мөн чанар нь ийм л байгаа шдээ. Хамаг л үндэсний гэсэн зүйлүүдийг үгүйсгэж Монгол биш хүмүүсийг бэлтгэж байна. Энэ бол сүйрэл.

Монгол
Монгол
2020-03-03 10:19
Reply to  Зочин

Шашнаас хол байж, үр хүүхдээ шашин шүтдэггүй,хувь заяа амьдр�##�аа бурхан шашинд даатгаж з�##�бирах биш өөрөө авч явж чаддаг хүн болгох зөв дөө.

уншигч
уншигч
2020-03-03 10:18

энэ шашныг бүр мөсөн хаах хэрэгтэй энэшашны урсг�##� монголд хаана хаана байгааг ил тодоор зарлаж мэдээлэх хэрэгтэй тэгвэл мэдээд гарна

Зочин
Зочин
2020-03-03 11:11
Reply to  уншигч

Монголын улс төрчид эдний мөнгөөийг угааж өгч байгаа биздээ

Зочин
Зочин
2020-03-03 15:41

Надад элдэв сүмд итгэ яв гэж олон хүн хэлээд сүмд явдаггүй. Танихглй хүн дагаад гэр бүлээ дагаад явдаг итгэгчид нь угаасаа адилхан дотортой болоол нийлээд явж байгаа. Юу гэж хүн амархан итгэх юм бэ. Нийгэмд харш шашныг хорьдог хууль байх хэ

Зочин
Зочин
2020-03-04 00:05

Буруу номын хорлолд өртөж дээ �######�уул

зочин
зочин
2020-03-04 09:04

Эрт дээр үеэсээ л манай ард түмэн Будда шашинаа шүтэж ирсэн. Одоо бүр хачин шижигийн шашны урсг�##� орж ирж хүмүүс тэр дундаа з�##�уус ихээр элсэн орж амьд үхдэл болсон нь туйлын харамс�##�тай. ААВАА НАМАЙГ ЭЗЭМДЭЭЧ... гэж орилж ч байх шиг...

Зочин
Зочин
2020-03-04 18:33

yu ni budda ve ter ch mun adil ok tsogt taij kino deer yaagaad uuriinhuu uriin tolgoig avch haydag bilee bid neeh setgeliin hudulguunuur yum bichij suuhiin orond ehleed sain buh zuilig neg ch bolov harj sudalchaad yarival deer yum shig ee

Зочин
Зочин
2020-03-04 18:38

shine tenger shine gazar geed bga gaj sum chin neree nuugaad olon ulsiin bibliin tuv olon ulsiin surgaltiin tuv geed hudal yariad huurch bna lee shu bolgoomjilooroi manaihaan

Zkvygk
Zkvygk
2020-03-05 14:41

Umhii teneguudiig sumtei ni shataaval taarna esin shidiin shashin shutej bgaad laliin ulsuud shig bolbol yanaa laluud chin allah min geed muu muuhai bugniig hiij bn shdee hun a##a hulgai hiine geed

Зочин
Зочин
2020-03-06 16:54

3,4-р хорооллын эцсээс баруун тийш явдаг зам дагуу, замын хойт т�##�д, ГССҮТ-ийн хар�##�даа хойно шар, хөх �##�аг 2 давхар байшинд нууц үл ажиллагаагаа явуулдаг төв нь юм байна. Гадна ха�##�га нь кодоор онгойдог, цонхнууд нь ха�##�ттай байдаг

mgl
mgl
2020-03-10 21:11

guravhan say hun amtai manai ulsad ene olon shashinii baiguullag olon nam bolson boloogui turiin bus bus baiguullaguudiig haa

Холбоотой мэдээ

Back to top button