ЭРҮҮЛ МЭНД
Манай улсад титэм вирус бүртгэгдээгүй ч, 335 хүн ажиглалтад байна

ЭМЯ-наас коронавирусийн тухай ээлжит мэдээллийг хийхдээ ХӨСҮТ-д 700 гаруй иргэнийг ажиглалтад авснаас 246 хүнд шинжилгээ судалгааг хийсэн гэв. Энэ тухай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
/2020.02.29/-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Сэлэнгэ аймагт гурав нийтдээ таван тохиолдлыг тусгаарлан лабораторийн шинжилгээг хийж байна. /2020.03.01/-нд ХӨСҮТ-д найм, Сэлэнгэ аймагт 13 хүн нийтдээ 21 хүнийг ажиглалтад аваад байгаа. Өчигдрийн байдлаар таван хүн тусгаарлалтад, 335 хүн ажиглалтад байна.
О.ЭНЭРЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.