Нийгмийн

ТОДРУУЛГА: “Зоос гоёл”-ын урд ухаан алдаж унасан гэх иргэн СОГТУУ байсан

Өчигдөр /2020.03.02/-ны өдөр оройн 18:40 минутын орчимд “Зоос гоёл” дэлгүүрийн урдуур явж байсан иргэн гэнэт ухаан алдаж, иргэд дуудлага өгснөөр яаралтай тусламж үзүүлсэн хэмээх мэдээлэл цахим ертөнцөөр түгсэн.

Тус мэдээлэл тавигдсанаар иргэд “Коронавирус биш байгаадаа” хэмээх сэтгэгдлийг бичсээр байсан билээ. Одоогоор тус иргэний ухаан алдсан шалтгаан тодорхойгүй байгаа боловч бид хэрэг болох үед уг дуудлагыг цагдаагийн байгууллагад өгсөн “Зоос гоёл” дэлгүүрийн ажилтан С-тай утсаар холбогдож, тодруулга мэдээллийг авсан юм.

Тэрээр хэлэхдээ:

Өчигдөр орой 18.00 цагийн үед манай дэлгүүрт 30 гаруй насны согтуу эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд үүдэнд зогсоод үйлчлүүлэгчдийн тав тухыг алдагдуулаад байсан учир түүнийг гаргаж цагдаагийн ажилтанд хүлээлгэн өгсөн. Ухаан алдсан юм болоогүй, хэвлэлийнхэн л дэвэргээд ташаа мэдээлсэн байна хэмээх тайлбарыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button