Нийгмийн

А.Оюунцэцэг: “Нандин-Эрдэнэ” сувиллаа ашиглуулъя гэсэн саналыг ЭМЯ тоогоогүй

Титэм вирусийн асуудал дэлхийн өнцөг булан бүрт хурцаар яригдаж, урлаг соёлын одууд, томоохон байгуулагуудаас улсдаа хандив тусламжийг үзүүлсээр байгаа. Тэр давалгаанаас манай улс ч хоцрохгүй явна. Эх орон ард иргэдийнхээ төлөө цаг наргүй зүтгэж буй албан хаагчид, эрүүл мэндийн байгууллагынханд ЭМЯ-аар дамжуулан хандив өгөх хүсэлтэй иргэн, аж ахуй нэгж, урлаг соёлынхны цуваа тасарсангүй. Арван настай балчраас эхлээд ахмад настнууд хүртэл өөрийн чадах зүйлээр хандив тусламж үзүүлж буй нь бахархмаар. Гэвч нөгөөтээгүүр “чоно борооноор” гэдгийн үлгэрээр яамны хурлыг “рекламын пауз” болгож буй үзэгдэл ч мэр сэр ажиглагдана.

Бид ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн таван давхар бүхий “Нандин-Эрдэнэ” сувиллыг хорио цээрийн хугацаанд үнэ төлбөргүй ашиглуулах саналыг ЭМЯ-д хүргүүлээд буй “Эрхэм чанар” протезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэгтэй утсаар хэсэг хором ярилцсан юм.

Таягаа тулаад ЭМЯ руу орох гэтэл жижүүр нь оруулаагүй

-Хэвлэлээр таныг Нандин-Эрдэнэ сувиллын байраа хорио цээрийг дуустал ЭМЯ-д үнэ төлбөргүй ашиглуулах саналыг тавьсан гэх мэдээлэл яваад байгаа. Та энэ талаар бидэнд тодруулга өгөхгүй юу?

-Би иргэн хүнийхээ хувьд, басхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төлөөлж тэдний түүчээ болох гэсэндээ энэ шийдвэрийг гаргасан. Улс оронд энэ муухай үхлийн вирус ороод ирвэл, бид үүнийг хүчрэхгүй. Тиймээс ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө амь хайрлахгүй тэмцэж буй албан хаагчид, эрүүл мэндийн байгууллагууддаа өөрийн чадах зүйлээр л туслахыг хичээж байна. Би хүүхэд байхаасаа зовлон их үзсэн. Өвдөх ямар байдгийг сайн мэднэ. Тиймээс нэг ч болов хүн энэ муухай өвчнөөр битгий өвдөөсэй, айл бүхэн элэг бүтэн байгаасай л гэж хүсэх байна. Зарим нь намайг шоудлаа гээд байх шиг байна. Тийм зүйл байхгүй.

-Эрүүл мэндийн яам уг саналыг хэрхэн хүлээж авсан бэ? Хүнд цаг үед өөрийн санаачлагаар ийм том тус үзүүлж буйд талархсан байхдаа?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болохоор ч тэр юм уу, миний саналыг нэг их таатай хүлээж аваагүй. Таягаа тулаад ЭМЯ руу орох гэтэл жижүүр нь оруулаагүй. Би яаманд өөрийн зүгээс хандивын санал тавих гэсэн юм гэсээр сая нэг холбогдох хүмүүстэй нь уулзаж чадсан. Би өдөр бүрийн яамны хурлыг хоцролгүй үздэг. Тиймдээ ч ерөнхий сайд У.Хүрэлсүх, УОК-ын дарга Ө.Энхтүвшин нар руу өөрийн хүсэлтийг уламжлан зурвас бичсэн. Тэгэхэд У.Хүрэлсүх сайд над руу “Танд маш их баярлаж байна” гэсэн хариу зурвасийг илгээсэн байсан. Харин Ө.Энхтүвшин сайд над руу Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэлийн утасны дугаарыг явуулсан. Тэгээд би сайд руу хэд хэд залгатал утсаа ер аваагүй. Хурал эхлэхээс өмнө амжиж уулзахаар очиход ч, тоогоогүй. Тэгэхэд л их урам хугарсан даа.

-Их хүлээлт үүсгэж очсон байтал тоогоогүй гэлээ. Тантай яагаад уулзаагүй гэж бодож байна?

Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандах 30 сая төгрөг, С.Мөнхбат тэргүүтэй хүмүүс Эрүүл мэндийн яам, Онцгой комисст 20 сая төгрөг хандивласан юм билээ. Би бодохдоо тэдний сүрэнд дарагдчихлаа л гэж бодсон. Ер нь тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүн гэж бодохгүй юм билээ. Тэгээд ЭМЯ дээр нэлээн хүлээж байгаад л гэртээ ирсэн дээ.

-Эрүүл мэндийн яамны хүмүүстэй уулзахад тэд ямар хариу хэлсэн бэ? Нандин Эрдэнэ сувилалд яамнаас илгээсэн хүмүүс хэвтэж, эмчлүүлж байгаа юу?

-Одоохондоо яамнаас явуулсан өвчтөн байхгүй. ЭМЯ-наас хүмүүс ирж манай сувиллыг үзээд явсан. Манай сувилал нийт таван давхар, 35 өрөөтэй. Харин хорио цээрийн журамд, тусгаарласан иргэдийг дотроо угаалгын өрөөтэй өрөөнд байлгах ёстой гэдэг юм билээ. Манайд тэр шаардлагыг хангасан 23 орны багтаамжтай нийт 9 өрөө байгаа. Жаахан голонгуй байдалтай үзээд явсан. Эмнэлгийн хувьд Америк стандартын тоног төхөөрөмжөөр тоноглосон. Үүднээсээ эхлээд л бүх зүйлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж хийсэн. Яг ийм тоноглолтой эмнэлэг Монголд манайхаас өөр байхгүй.

Үүднээсээ эхлээд л бүх зүйлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж хийсэн

“Нандин-Эрдэнэ” сувилал, “Эрхэм чанар” протезийн үйлдвэрээ хэзээ анх байгуулав? Юу таныг эдгээр газрыг байгуулахад хүргэв?

Би 13 настай байхдаа гэнэтийн ослоор хоёр хөлөө алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болсон. Гэвч үүндээ гуньж гутарсангүй. Нэрэн дээрээ л хөгжлийн бэрхшээлтэй гэх боловч мөн чанартаа бүрэн бүтэн хүмүүсийн хийж чадахгүй зүйлийг хийсэн учраас тэдний хөл болдог гэхэд болно. Урьд нь гэртээ зүгээр сууснаас дээр гээд багшийн дээд дээр цагаан утас ажиллуулдаг байсан. Ингээд хуримтлал үүсгээд түүгээрээ БНХАУ-ын Бээжин хот руу явж өөртөө протез хийлгэхээр нөхрийн хамт явсан.

Гэвч олдохгүйн дээр, олдсон газар нь өрөөсөн хөл 14 сая төгрөг гэсэн. Мэдээж надад тийм их мөнгө байхгүй. Тиймээс мөнгөгүй гэж хэлж чадалгүй, “Би монголдоо протезны үйлдвэр нээх гэж байгаа юм” гэж худлаа яриад тэндхийн үйлдвэрийг нь тойрч үзчихээд ирсэн. Ингээд л тухайн бодол маань мөрөөдөл болж, нөхөртөө хэлээд их удаан хөөцөлдсөний эцэст 2007 онд үйлдвэрээ байгуулсан. Харин “Нандин-Эрдэнэ” сувиллыг өөртэйгөө ижил хүмүүсийг сувилах, асрах хүслээр 2006 онд байгуулж байлаа.

-Одоо танай үйлдвэр хэчнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үйлдвэрийн хүчин чадал, ажиллах хүчний талаар?

Бид түүхий эдээ Америкийн үйлдвэрээс авдаг. Өнгөрсөн 9 сард бидэнтэй хамтарч ажилладаг үйлдвэрээс манайд хэвтэн эмчлүүлж байсан хөгжлийн бэрхшээлтэй 8 хүүхдэд хандиваар протез хөл хийж өгсөн. Мөн байгууллагын зүгээс ажилчдаа хөгжүүлэх тал дээр анхаарч ойр ойрхон сургалт хичээлийг Америк болон БНХАУ-ын түнштэйгээ хамтран зохион байгуулдаг. Үйлдвэр маань 15 ажилтантай. Тэдний гурав нь хөгжлийн бэрхшээлтэй, дөрөв нь өрх толгойлсон эхчүүд мөн ахмадууд бий.

Бүтээгдэхүүний хувьд бүхий л төрлийн протез бий. Нүд, шүднээс эхлээд сонсголын аппарат хүртэл байдаг. Хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн бүхий л зүйлсийг үйлдвэрлэхийг зорьж байна. Үйлчлүүлээд гарсан хүмүүс инээгээд гардаг болохоор би ажилдаа дуртай. Харин сувиллын тухайд осолд орсны дараа нөхөн сэргээх эмчилгээ сувилгааг хийдэг. Ихэвчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмчлүүлдэг юм. Төлбөрийн тухайд ахмад настан иргэнийг ор хоног, эмчилгээнд өдрийн 10 мянган төгрөгөөр харин бусад иргэнийг өдрийн 30 мянган төгрөгөөр эмчилдэг. Хэрэв хорио цээрийн хугацаанд ЭМЯ-наас хүсэлт ирвэл хэзээ ч хамаагүй шаардлагатай арга хэмжээг авахад бэлэн байна.

Үйлчлүүлээд гарсан хүмүүс инээгээд гардаг болохоор би ажилдаа дуртай

-Та иргэддээ зориулж ямар уриалгыг хэлмээр байна вэ?

-Ямарваа зовлон бэрхшээл тулгарахад түүнийг хүний зовлон бус надад ч бас хамааралтай гэсэн хандлагаар хандвал сайхан. Бид чинь нэгнээ зовоход нь түшдэг сэтгэл сайтай ард түмэн шүү дээ. Тиймээс улс оронд минь тулгараад буй энэ үед хүн бүр чин сэтгэлээсээ дэмжиж, чадах чадахаараа туслаасай л гэж хүсэх байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-04 08:25

мундаг хүн байна. Амжилт хүсье

зочин
зочин
2020-03-04 09:02

энд хүний сэтгэл мөс чанар танигдаж байна шүү дээ. ЭМЯныхан ийм хүншгүй ялгаварласан үзэл гаргасан нь харамс�##�тай байна. Харин ч т�##�архаж баярлах ёстой биш үү. ЭМЯныхан мөнгөн хандивынхаа тайланг нийтэд тайлагнаарай.

ЗочзочининЗочин
ЗочзочининЗочин
2020-03-04 09:29

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ гадуурхаж байгаа эмч нар короноо тусаад очвол яах юм болдоо худлаа бөөн жүжиг тавилт юмуу хаашаа юм

Зочин
Зочин
2020-03-04 09:56

Энэ хүн ч бас хэцүү шүү дээ

Зочин
Зочин
2020-03-04 10:06

Ийм сайхан сэтгэл гаргаад очиж байхад новшийн сайд нь яагаад хүлээж авахгүй байгаа юм болдоо. Дэлхий дээр сэтгүүлч хүн сайд боллоо гэхэд ажлаа хийж чадахгүй гэдэг нь 100% нотлогдлоо. Дахиж энэ авгайг ард түмэн минь битгий сонгоорой л гэхээс

DoDa.
DoDa.
2020-03-04 11:33

Мундаг дайчин бүсгүй дээ амжилт хүсье.

зочин
зочин
2020-03-04 12:05

Баярл�##�аа. Зовлонг ашигладаг ,нэг ,хэсэг ,байна шүү. Ялгадаг баймаар. Амь амьдр�##�аа болгодог. Загдаа ,билүү ,нэг ,хүний ,тухай бичсэн байсан. Нэгийг бодогдуулж байна лээ.

Зочинмонгол
Зочинмонгол
2020-03-04 12:43

Танай баруун т�##�ын зам энгийн хүнч явахад маш бэрхшээлтэй ш дээ би боддог юм яаж энд хөгжлийн бэрхшээлтэй хүн үйлчлүүлдэг юм бол гэж....

Зочин
Зочин
2020-03-05 02:00

Чамд засаад өөгчих боломж байна уу?

Зочинмонгол
Зочинмонгол
2020-03-04 14:40

АМжилт хүсье.энэ засагт ажиллаж байгаа Сарангэрэл мэтийн этгээдүүд өнгө мөнгө хардаг болсоон эмя сайдаас огцоруулах хэрэгтэй

Баатар
Баатар
2020-03-05 00:08

Сарангэрэл сайдад унац байхгүй учраас татг�##�зсан байна.

Зочин
Зочин
2020-03-05 02:02

Гэтэл Сарангэрэл гэдэг хүнээр удирдуулсан с�##�барынхны тусгаарласан хувийн эмнэлэг нь өөрийн хүслээр сонголт хийгээгүй хүмүүсээс төлбөр нэхээд байсан. Ийм бэлэн үнэгүй ашиглуулах сан�##� байхад.

Холбоотой мэдээ

Back to top button