ДЭЛХИЙ
БИЧЛЭГ: Нас барахынхаа өмнө эртний найзтайгаа уулзсан Шимпанзен сэтгэл хөдөлгөм агшин

Мама нэртэй 59 настай Шимпанзегийн нас барахаас өмнөх сүүлийн хормыг бичсэн сэтгэл хөдөлгөм бичлэгийг хуваалцаж байна. Тэрээр бүхий л хугацаанд “Royal Burgers Zoo” амьтны хүрээлэнд амьдарчээ. Амьтны зөнгөөр өөрийнхөө үхлийг мэдэрсэн эл сармагчин хоол болон ус уухгүй, нэг байрандаа чимээгүй бас хөдөлгөөнгүй хэвтсээр.
Жан Ван Хүүф хэмээх Голландын биологич эр Мама-г сүүлийн мөчид нь хамт байхаар иржээ. Тэрээр Утрехт их сургуулийн харьцуулсан физиологийн чиглэлээр ажилладаг бөгөөд Мама-г 1972 оноос хойш мэддэг аж.
Мама Жанг эхлээд харахдаа таниагүй ч, түүнд хоол өгч илэхэд нь таньж инээмсэглэн, эрч хүч оров. Хуучин найзынхаа өгсөн хоолыг идэж, эрхлэн илүүлж буй агшинг харсан ямар ч хүний сэтгэл хөдлөмөөр.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөрхийдөө
Яасан ч өрөвдөлтэй ч юм бэ дэхдээ л гоё санагдаж сэтгэл хөдөллөө