НийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Гуравдугаар эмнэлэгт хүүхдийн зүрхний хэм алдагдлын эмчилгээг анх удаа хийжээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний хэм алдагдал судлалын баг дөрвөн хүүхдэд Зүрхний хэм алдагдлын катетр аблаци эмчилгээ, судсан дотуурх мэс ажилбарыг анх удаа хийжээ.

Тус эмнэлэг нь анх 2016 оноос эхлэн улсын хэмжээнд насанд хүрэгчдийн зүрхний хэм алдагдлын үеийн катетр аблаци эмчилгээний тусламж үйлчилгээг хийж эхлүүлсэн. Гэвч хүүхдийн зүрхний хэм алдагдлын катетр аблаци мэс ажилбарын чиглэлд боловсон хүчин бэлтгэгдээгүйн улмаас өнөөдрийг хүртэл хийж чаддаггүй байсан юм.

Уг хагалгааг Япон улсын Нара мужийн “Тенри” эмнэлэг, Хоккайдо их сургуулийн эмнэлгийн эмч нар болон ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрхний эмч нар хамтран хийжээ. Тэд хамтран Зүрхний хэм алдагдах өвчний оноштой 18 сартайгаас 16 хүртэл насны нийт 17 хүүхдэд нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийснээс яаралтай хагалгаа хийх шаардлагатай дөрвөн хүүхдийг сонгон хийжээ.

Б.ТОГТУУН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button