НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Сум алдаж, нэгнийхээ амь насыг хохироосон албан хаагчийг ажлаас нь түтгэлзүүлжээ

Сүхбаатар аймгийн Цагдаагийн байгууллагын ажилтан сумны хүнд шархтайгаар эмчлүүлж байгаад, нас барсан /2020.03.02/ харамсалтай тохиолдол гарсан билээ. Уг ослыг жижүүр солилцох үеэр санамсаргүй байдлаар гал алдсан гэж мэдээлсэн ч зарим эх сурвалжууд цагдаа нар хоорондоо муудалцан, нэгнийгээ буудсан гэх мэдээлэл өгч байгаа нь анхаарал татаж буй юм. Бид энэ талаар өнөөдөр ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр тодрууллаа.

ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт хэлэхдээ:

ЦЕГ албаны шалгалтыг явуулж хэний буруутай үйлдэл болохыг тогтоосон. Бүх үйл явдал тухайн жижүүрийн өрөөний камерийн бичлэгт бичигдсэн. Цэвэр санамсар болгоомжгүй байдлаас болсон хэрэг юм. Албаны шалгалтын дүнд буруутай албан хаагчид хариуцлага тооцож ажлаас нь түтгэлзүүлсэн. Хэргийг яг одоо АТГ шалгаж байгаа хэмээх хариултыг өгсөн юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button