ДЭЛХИЙЭнтертайнмент

Эндэх гэж байсан бяцхан охиныг аварсан баатарлаг нохой

АНУ-ын Портланд мужид баатарлаг Дюк нэртэй нохойн түүх цахим ертөнцийг шуугиулаад байна. Нохойн эзэд болох хосууд 6 жилийн өмнө устгалд орох гэж байсан орон гэргүй, золбин нохойг үрчлэн авч тэжээж эхэлжээ.

Улмаар хүүхэд олох боломжгүй гэгдэж байсан хосууд бяцхан охиноо өлгийдөн авч, завгүй өдрүүд эхлэв. Зарим шөнө нойрондоо дарагдаж, бяцхан охиныхоо уйлах чимээнд ч сэрдэггүй байж.

Гэтэл нэг өдөр нохой нь сандарсан байдалтай ирж, эздийгээ сэрээн охины өрөө рүү дагуулан оржээ. Гайхсан эхнэр, нөхөр хоёр нохойны араас охиныхоо өрөөнд ортол хүүхдийн царай хөхөрч, амьсгалж чадахгүй болсон байв. Тиймээс яаралтай эмнэлэг рүү очиж, охиныг хүчил төрөгчийн дутагдалд орж нас барахаас амжиж аварчээ. Хэрэв хэдхэн минут л хоцорсон бол охин амиа алдах байсныг эмч нар хосуудад хэлжээ.

Охины эх болох Женна хэлэхдээ:

Дюк өмнө нь хэзээ ч тэгэж хуцаж, сандарч байгаагүй. Хэрэв тэр өдөр нохой маань биднийг сэрээгээгүй бол бид бяцхан үрээ үүрд алдах байлаа гэсэн байна.

Ийнхүү охины биеийн байдлыг сайжирмагц, тэд өрөөний камерийн бичлэгийг шүүтэл нохой нь шөнө бүр охиныг 3-4 удаа очиж үнэрлэж долоогоод (үнсээд) буцдаг байсныг харсан байна. Тэд өдгөө нохойн хамт аз жаргалтай амьдарч байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: https://www.huffpost.com/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochinxun
Zochinxun
2020-03-04 20:38

Yamar huurhun uhaantai nohoi be buur nulims garchihlaa

ЗочзочининЗочин
ЗочзочининЗочин
2020-03-05 09:05

Бүр хайр хүрчлээ.

Зочин
Зочин
2020-03-05 09:30

Хүн нохойноосоо дор амьтан болж дээ янз нь . Бүгдэд нь эрүүл энх тунхыг eрөөe

Зочин
Зочин
2020-03-05 21:59

Гадаадынхан нялх хүүхдээ ганцааранг ту�####�а өрөөнд унтуулдагийг ерөөсөө ойлгодоггүй юм

Холбоотой мэдээ

Back to top button