УЛС ТӨР

В.Ренцендоржийн балгаас үүдэж, Д.Амарбаясгалан Говь-Алтайд нэр дэвших хүсэлтээ татах уу

Говь-Алтай аймаг хэзээнээсээ нааш МАН-д элэгтэй, улаан ялдаг тойрог билээ. Газар нутгийн хэмжээ харьцангуй том хэдий ч 2016 онд Говь-Алтай аймагт ганц тойрог оноож, АН хойт ээжийн царайгаа харуулсан. Харин 2020 оны сонгуулиар МАН-ын ЕНБД Д.Амарбаясгаланд зориулж, тойргийн тоог нь эрх баригч нам нэмэгдүүлсэн билээ.

МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хувьд, эртнээс Говь-Алтайн тойргоо тордож, гарын бэлэг сэлтээр булж, байсхийгээд л аймаг руугаа давхисаар өдийг хүрсэн. Тэр өнгөрсөн хугацаанд Агротехнологи шижирт”, “Тайшир өргөө”, “Соёмбо принтинг”, “Топ медиа” хэмээх 4 компаниараа 2016-2018 оны хооронд 39 удаагийн гүйлгээгээр нийт 4 тэрбум 215 сая 904 мянга 670 төгрөгийг хөнгөлттэй зээл, төсөл, бараа, ажил, үйлчилгээг төрийн болон төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудаас авсан нь баримтаар дэлгэгдсэн байдаг.

Гэвч “ЖДҮХС-гаас зээл авсан нөхдүүдтэй хариуцлага тооцно” гэж дуугарсан МАН-ын дарга У.Хүрэлсүх генсекийнхээ толгойг илээд өнгөрсөн.  Бүр “Д.Амарбаясгалан бол ТББ-ын нарийн бичиг. Тиймээс хариуцлага хүлээх үндэслэлгүй” гэсэн санааг хүртэл зориудаар улс төрийн хүрээнд тараасан байдаг. Нэг ёсондоо ийм зэргийн дуулианыг тэр ажрахгүй давж, намын даргынхаа ивээл доор ямар ч асуудалгүй Алтай нутгаа бараадахаар болоод байв.

Гэвч саяхнаас хэн ч тооцоолоогүй асуудал үүсч,  МАН-ын генсек Д.Амарбаясгаланг “ниргэсэн”. Тэр нь, Алтай нутгийн эерэг, сайн сайхан, хөдөлмөрч залуусын төлөөлөл болон гялалзаж явсан эмэгтэй генсекийн хүн болох аймгийн засаг дарга В.Ренцендоржийн өрөөнөөс гарч яваад, харамсалтайгаар нас барсан явдал. Хамгийн гайтай нь, генсекийн дэмжлэгтэйгээр бөөн улстөр хийж байж өмнөх засийг “хөөн” явуулаад, оронд нь засаг ноёны суудалд заларч байсан В.Ренцендорж “Архи уугаагүй” гэж худлаа хэлсэн билээ.

Тэр нь удалгүй баригдаж, намын төв штабаас нь галыг түргэн намдаахын тулд В.Ренцендоржийг хурдхан ажлаас нь халсан. Гэвч ингэлээ гээд улстөржилт дуусчихгүй. Сошиал орчин хөгжиж, сонгуулийн пиар улам төгөлдөржсөн ийм үед талийгч эмэгтэйн үхэлд генсекийн хүмүүсийг буруутгах техонологи тасрах аврал байхгүй билээ. Ядахад, генсек цахилгаан холбооны салбарт ажиллаж байсан давуу байдлаа ашиглаж, тэндээс машин тэрэг аймаг руугаа давхиулсан паян ч тийм амархан мартагдахгүй.

Сонгуулийн үеэр генсекийг мэрэх шалтаг ингэж гэнэт борооны дараах мөөг шиг өөрөө урган гарч ирсэн юм. Тиймээс ч ойрын өдрүүдэд түүнийг Говь-Алтай аймагт нэр дэвших хүсэлтээ татаж магадгүй гэх яриа хөвөрч  байна. Нөгөө талд түүнтэй дөрөө харших Ш.Раднаасэд гишүүн “Ааяа” нэрээр авлигын ертөнцөд нэрээ мандуулж, аавын хаалга татахад ч бэлэн айдас хүйдэстэй яваа. Байнга улаан өнгө ивээж байсан Алтай нутаг энэ удаа цэнхэр өнгөнд илүү боломж олгож, ширүүн хүйтэн салхиараа он удаан жил нөхөрлөгчдөө тас ороолгож мэдэх ааш аягтай байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

13 Сэтгэгдэл

  1. Раднаасэд хөөн хэлэлцэх хугацааг багасгаж, мэргэжлийн хян####тын авилг####чдаа өршөөж, авилг####аас нь хува####цдаг хүн. Ийм хүний шавь засаг дарга болоод гэмгүй эмэгтэйд бэлгийн дарамт учруулж ####сан нь Раднаасэд, Амарбаясг####ан нар ямар луйварчид

  2. Мядагбадам хатагтай, “Генсек ” гэдэг монгол үг байхгүй. Таныг уран бүтээлээ туурвихад тань монгол хэл чамлагдаж, гологдоод байна уу? Та Монголд ийм элэг буруутай бол тэгэн тэгэн Монголд байж, гологдогч монгол хэлээр сараачаад яах нь вэ дээ

  3. Энд нэр дэвших ялах ялахгүйн тухай доголон нулимс унаган улиглах нь үнэхээр харамс####тай ,хамгын гол нь хоёрын хоёр нялх амьтаныг өнчрүүлэж эцэг эх хань ижилийн нь голыг харлуулсан Ренчиндорж гэгч этгээдийн бузар үйлдлийг ярих ёстой биш үү?

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button